Бүсгүйчүүдийн хэзээ ч гаргаж болохгүй 10 алдаа

Та энэ гарчгийг уншаад хамгийн түрүүнд ямар алдаа вэ гэж асуух нь лавтай. Мэдээж энэ бол таны гаргадаг алдаа. Бид хэн нэгнийг хайрлавал эсвэл түүнтэй хамт амьдрах болбол өөрийн мэдэлгүй л алдаа гәргаж эхэлдэг. Мэдээж тэр алдаануудыг тоолж баршгүй ч үндсэн 10 том алдааг бараг эмэгтэй хүн болгон гаргадаг. Хэрэв энэ алдаанууд таны ч амьдралд байгаа бол яаралтай өөртөө сануулга өгч алдаагаа засаарай.

1. Гоо сайхны бараа хэт их хэрэглэх нь зохимжгүй

01
Гоо сайхны тунг хэтрүүлснээр таны нүүрний өө сэв дарагдах нь юу л бол. Харин ч илүү тодрохыг санахад илүүдэхгүй. Өдөр тутмын хөнгөн будалт, үдшийн хурц будалт хоёрын заагийг ялгаж будаж сурах нь чухал юм.

2. Хумсан дээрх үлдэгдэл лакаа арилгахаа хэзээ ч битгий март

02
Хумсны лак нь хумсыг арчилгаатай, цэвэр цэмцгэр харагдуулахаар бүтээгдсэн зүйл. Хэрвээ та хумс арчилгаандаа анхаардагүй бол ариун цэвэрийн энгийн дүрмийг баримталдагүй хүн мэт харагдах болно шүү.

3. Үс засалтаа анхаар

03
Үс засалт бүсгүй таны нас, нийгмийн статус, боловсрол, хөрөнгө мөнгөний байдал гээд олон зүйлийг эргэн тойрныхонд чинь хэлж өгч байдаг.тиймээс үсчинд байнга очиж, үс засалтаа шинэчилж байгаарай.хэрвээ үсчин таний үсийг нэгэн хэвийнээр засаад байвал өөрчилөн засахыг санал болгоорой.

4. Арьсны тань өнгөтэй үл нийцэх өнгийн хувцас бүү өмс

04
Энэхүү алдаа таныг тааламжгүй байдалд оруулж мэднэ.Та өөрт тохирохгүй өнгийн хувцас өмссөнөөр цонхигор, эсвэл наснаасаа овортой харагдаж болзошгүй.Харин зөв сонгосон өнгө гоо сайхныг тодруулж, нүүр царайг тань илүү эрүүл,өнгөлөг харагдуулна.

5. Эрс тэс өнгийн материалаар хийсэн хувцас бүү өмс

05
Тухайлвал өвөл өмсөх дулаан хувцасны материал илүү нягт, бүдүүн утсаар хийгдсэн, хүнд байдаг бол зун өмсөх хувцасных байгалийн утсаар хийгдсэн, давхар биш, хөнгөн нимгэн байдаг.Эдгээр материалууд хоорондоо зохицох нь ховор.Тиймээс таагүйбайдалд орохгүй тулд аль нэгийг нь сонгох хэрэгтэй.

6. Хэт бариу хувцас бүү өмс

06
Энэ нь хөхний даруулга, дотуур хувцасны шугамыг нэвт харагдуулдаг.өөрт яг таарах хувцас сонгохыг хичээгээрэй.

7. Өдөр тутмын хувцсандаа хэт дасаж болохгүй

07
Та орчин, нөхцөл байдалдаа тохируулж хувцаслах ёстой бөгөөд бага зэргийн тааламжгүй байдлыг мэдэрч болно.гоёл чимэглэлд хэт дурлах хэрэггүй. Үүийн гол зориулалт нь бмссөн хувцасыг тань амьдруулж, стиль, имижийг тань тодруулж өгөх явдал юм.моодны цүнх гутал, зүүлт нь хувцастай үл зохицвол этгээд нэтэг харагдана.

8. Гялалзаж гялтгансан зүйлд дурлах хэрэггүй

08
Хэт гял цял болсон хувцас таныг хээнцэр гэхээсээ илүүтэйгээр даржин харагдуулах нь бий.

9. Багадсан хувцас бүү ав

09
Бүсгүйчүүд өөрт маш их тааалагдсан ч багадсан ,эсвэл аль нэг талаараа томдсон хувцас авах нь олонтаа. Та тийм ч амархан таргалахгүй.,эсвэл турахгүйгээс хойш ,богино ханцуйтай товчилдогүй куртка, пиджак бүү ав.Та авсан зүйлээ өмсөхгүй бол сонирхол ч буурну шүү дээ.Тиймээс өөрт таарахгүй зүйлээ худалдан авах гэж яарсаны хэрэгүй.

10. Нэг материалаар хийсэн жигд хувцас авах гэж хүчилэх хэрэггүй

10
Хэрвээ та хөлнөөсөө авахуулаад толгойгоо хүртэл нэг л хэвийн хувцасласан бол дэгжин харагдахгүй л болов уу.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй