Бидний угаалгын машинд хэзээ ч угаадаггүй 20 зүйл - гэхдээ энэ бол Том Алдаа

Бидний угаалгын машинд хэзээ ч угаадаггүй 20 зүйл – гэхдээ энэ бол Том Алдаа

Бид мэдлэггүйгээсээ болоод ч тэр үү, эсвэл угаалгын машинаа хайрлаад дараах зүйлсийг угаалгын машиндаа хийж угаадаггүй. Магадгүй хамаагүй угаачихвал муухай болчих байх хэмээх айдастаа хүлэгдээд ч тэр байж мэднэ. Гэтэл эдгээрийг гараар угааснаас угаалгын машинд угаачихвал бүрэн цэвэрлэгдэхээс гадна, танд ч үнэхээр амархан байх болно.

1. Спортын тоноглолууд

Дасгал хийхдээ өмсдөг хувцас болон дасгалын цүнх, хамаалалтын бүс болон тохойвч зэргийг угаалгын машинд угааж болно. Ингэхдээ өнгө болон будаг гарах эсэхийг нь сайтар судлаарай.

2. Йогагын гудас болон ванны шалавч

Иймэрхүү шалавчийг ойр ойрхон цэвэрлэж байх хэрэгтэй. Ингэхдээ зөвхөн хүйтэн усанд угаах хэрэгтэй бөгөөд ямар нэгэн нэмэлт үнэртүүлэгч хийх шаардлагагүй.

3. Зөөлөн чихмэл болон хуванцар тоглоомууд

Ялангуяа хүүхдийн зөөлөн тоглоомонд олон тооны бактер нуугдаж байдаг. Иймд зайлшгүй угааж, ариутгаж байх хэрэгтэй. Хуванцар эвлүүлдэг тоглоомуудын хувьд ч тэр ялгаагүй адилхан. Гэхдээ 2 дахин олон удаа цэвэр усаар зайлах хэрэгтэйг санаарай.

4. Арьсан цүнх болон хүнсний даавуун уут

Ялангуяа цэвэр арьсан цүнхны хувьд та зайлшгүй хими цэвэрлэгээнд бус гэрийн нөхцөлд угаалгын машиндаа хийгээд л угаачих боломжтой. Ингэхдээ бага зэрэг үнэртүүлэгч хийж, хүйтэн усаар угаавал тохиромжтой.

5. Ванны хөшиг болон бие угаагч

Бие угаах спонж болон хөшгийг угаалгын машинд хийгээд угаачихаж болно. Энгийн угаах горимд халуун бүлээн усаар угаагаад үзээрэй.

6. Амьтны хэвтэр болон хүзүүвч

Амьтны хэвтрийг угаахдаа гаднах уутыг нь авч болдог эсэхийг шалгаарай. Хэвийн угаалгын горимд угааж болно.

7. Бойтгон гутал болон кет

Бойтгон гутлыг ч мөн жирийн угаалгын машинд хийгээд угаачихаж болдог. Кетээ угаахаар бол үдээсийг нь авахаа мартав аа.

8. Үсний боолт болон малгай

Малгай болон үсний боолтыг ч мөн угаалгын машинд хийгээд угаачихаж болдог. Гэхдээ малгайны саравчыг картон цаасаар хийсэн бол угааж болохгүй.

9. Хулганы пад болон гарны товчлуурууд

Тарахаас сэргийлж даавуун уутанд хийж байгаад л дараах зүйлсийг хялбархаан угаачихаж болдог. Халуун бүлээн усаар угааж, хамгийн гол нь маш сайн хатаах хэрэгтэй шүү.

10. Гал тогооны хэрэглүүрүүд

Силикон пад болон бээлийг угаалгын машинд хийгээд л угаачихаж болно. Өнгө нь сэргээд л ирнэ гээч.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!