in

Бүх л амьдралынхаа туршид хэрхэн мөнгөнд санаа зовохгүй байх вэ?

Woman with coins in jar

Орлогын хэмжээ нь яг адилхан хэрнээ санхүүгийн байдлаараа эрс ялгаатай хүмүүс байдаг. Нэгэнд нь бэлэн мөнгө байж л байхад нөгөөх нь байнга мөнгөөр гачигдаж явна. Яагаад тэр вэ?

Учир нь бидний цөөхөн хувь нь тооцоотойгоор ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийдэг. Хүсэл, мөрөөдлөө бодит амьдрал дээр буулгахын тулд хамгийн түрүүнд зорилгоо тодорхойлж, хувийн санхүүгийн төлөвлөгөө боловсруулан түүнийхээ дагуу алхам алхмаар урагшлах хэрэгтэй. Харин үүнд дараах 8 алхам тусална гэдэгт итгэлтэй байна.

1. Мөнгөө заавал зарцуулах зүйлс гэвэл чиний хувьд юу юу байх вэ?

02
Өөрөөр хэлбэл энэ нь чиний зорилго юу вэ? Хэрвээ чи хүүхэдтэй бол ирээдүйд сургалтын төлбөрийг нь төлөхийн тулд мөнгө хадгалах нь чиний нэг зорилго болох нь байна. Хэдэн жилийн дараа чи тэтгэвэрт гарах вэ? Үүнийг ч бас тооцоолон надад ажил хийж мөнгө олох хэдэн жил байна вэ? Эдгээр жилүүдэд хэдий хэр хэмжээний мөнгө цуглуулах боломжтой вэ? Сарын орлого маань хэд билээ? гэх мэт чухал асуултуудыг одооноос өөрөөсөө асуух хэрэгтэй. Хэрвээ байрны лизинг, цалингийн зээл, машин авахын тулд хүнээс мөнгө зээлсэн бол бүх өр төлбөрөө нэмээд, эдгээрийг төлж дуусахад хэдий хэр хугацаа хэрэгтэй болохыг бодож гаргахаа мартуузай. Хамгийн гол нь зорилгоо бодитоор, биелэж болохуйцаар тодорхойлох нь чухал шүү.

2. Тооцоо

03
2-р алхам бол төсвөө тооцоолох юм. Бид тодорхой хугацааны доторх орлого, зарлагыг төлөвлөж нэг ёсны санхүүгийн төлөвлөгөө зохиож төсвөө урьдчилан тооцдог байх хэрэгтэй. Ингэснээр мөнгө чухам хаашаа урсаж байгааг тогтоох боломжтой болно. Зарим үед жижиг сажиг, хэрэгцээгүй зүйлд л асар их мөнгө зарчихсан байдаг шүү дээ. Зардлаа хянаснаар нэгэнт үрчихсэн мөнгийг эргүүлэн олж авахгүй ч гэлээ ирээдүйд сургамж болохуйц дүгнэлт гаргаж болно. Ихэнх хүмүүс төсөв хөтлөх нь ашигтай, хэрэгтэй зүйл гэж мэддэг ч тэвчээр дутагдаж орлого, зардлыг жагсаан бичиж, тооцохоосоо төвөгшөөдөг. Үүнийг л давах хэрэгтэй.

3. Хэрэггүй зардлаа тана

01
Мэдээж ус, цахилгааныхаа мөнгийг төлөхгүй байж болохгүй болохоор зайлшгүй хэрэгцээнд тогтмол орлогынхоо тодорхой хэсгийг зориулахдаа бэлтгэлтэй бай. Харин чиний цаг завыг үр дүнгүй зүйлд зориулах зүйлст яаран мөнгө зарцуулах хэрэг байна уу? Хэрхэн хэрэгтэй хэрэггүйгээр нь ялгахаа мэдэхгүй, бүгд л хэрэгтэй мэт санагдаад байвал “Энэ зүйлийг байхгүй бол би амьдарч чадах уу?” гэж өөрөөсөө асуугаарай. Хэрвээ сайн бодоод үзвэл зарим нэг зайлшгүй зардлыг ч танах боломжтой байдаг шүү.

4. Яаралтай үед хэрэглэх мөнгө байх хэрэгтэй

04
Хэрэггүй зардлаа танаж гаргасан мөнгөөрөө яаралтай үед хэрэглэх тусламжийн данс үүсгэчихвэл зүгээр. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Гэнэтийн, золгүй явдалд хөл алдахгүйн тулд хэдэн төгрөг цааш нь хийхэд гэмгүй.

5. Өр, төлбөрөөс ангижир

05
Яаралтай үед хэрэглэх данс нээсний дараах алхам бол өр төлбөрөө төлж дуусгах юм. Өрөө хэрхэн өөрт халгаагүйгээр төлж дуусгах талаар олон төрлийн аргууд байдгаас мэргэжилтнүүд Дэв Рамсейгийн “Цасан бөмбөг”-ийн аргыг хамгийн үр ашигтай нь гэж үздэг. Юуны түрүүнд бүх өр төлбөрөө ихээс бага хүртэлх хэмжээгээр нь жагсаах бөгөөд хамгийн бага хэмжээтэй өрөө эхлээд төлж дуусгана. Үүний дараа 2 дох бага хэмжээний төлбөрлүүгээ орох бөгөөд аажмаар хамгийн сүүлийн буюу хамгийн том өр дээрээ ирэх үед чи илүү санхүүгийн боломжтой байх болно. Учир нь өмнөх бүх жижиг өрүүдийн дарамт алга болчихсон байгаа шүү дээ.

6. Тэтгэвэрт гарсны дараа хэрэглэх мөнгө

06
Бид Нийгмийн даатгалаар дамжуулан сар бүр багахан хэмжээний мөнгийг тэтгэвэртээ зориулан хадгалуулдаг. Гэвч өр төлбөр багасаж, хэрэгцээгүй зардлыг хумих гэх мэт зүйлсийг хийсний дараа чамд илүү их мөнгө хадгалах боломжит нөхцөл үүснэ. Энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Америкийн “Forbes” бизнес сэтгүүл тэтгэвэртээ зориулан мөнгө хадгалахын ач холбогдлыг сонирхолтой жишээ аван тайлбарлажээ. Тэд хэлэхдээ 25 настай жилд 50 мянган долларын цалинтай эмэгтэй жил бүр цалингийнхаа ердөө 10 хувийг цааш нь хийвэл 65 насандаа тэтгэвэрт гарахдаа 916,618 мянган долларыг цуглуулсан байна гэжээ. Чинийхийг тооцоод үзье л дээ. Дунджаар чиний сарын цалин 1 сая төгрөг гэж үзвэл жилийн орлого чинь 12 сая төгрөг болно. Үүний 10% нь 1,2 сая ба чи 30 жилийн дараа тэтгэвэрт гарахад 36 сая төгрөгийн хадгаламжтай болсон байх болно. Үүн дээр хүүг нь нэмээд тооцвол бас л хөөрхөн болнчихно доо. Далайд дусал нэмэр гэдгийн адилаар чи ч гэсэн энэ зарчмын дагуу ажиллаад үзэхэд алдах юм байхгүй.

7. Тансаглачихмаар л байна шүү дээ…

07
Дээрх алхамуудыг хэрэгжүүлсний дараа чи яаралтай үед хэрэглэх болон тэтгэвэрт гарсны дараах мөнгөний данстай болсон байна. Гэвч хэсэг хугацааны турш хэрэгцээгүй зардлаа танасан учраас бага зэрэг тансаг хэрэглээний зүйлс худалдаж авмаар санагдах нь ойлгомжтой. Өөрийгөө хааяа ч гэсэн баярлуулахгүй бол юуны төлөө амьдарч байгаагаа мартчихаж ч мэдэх юм. Гэвч үүнд зориулж бусдаас мөнгө зээлж дахин өрөнд унамааргүй байдаг. Тэгвэл бидэнд энэ мөнгийг цуглуулж болох нэг арга бий. Сүүлийн үед залуус банкны цалингийн суутгал үйлчилгээг сонгох нь элбэг болсон байна. Энэ нь таны сар бүрийн цалингаас автоматаар 10 хувийг нь суутган авч тодорхой хэмжээний хүүтэйгээр тодорхой хугацааны турш хадгалах бөгөөд суутгалын хувийн хэмжээг өөрөө сонгох боломжтой шүү. Хэдэн сарын дараа гэхэд чамд хэн нэгэн зүгээр л май гээд мөнгө өгч байгаа мэт санагдана даа.

8. Даатгалыг битгий орхигдуул

08
Та бүх зүйлд зориулан мөнгө хадгалж байгаа ч өөрийгөө эрсдэлээс хамгаалах боломжгүй учраас “Даатгал” гэж зүйл байдаг. Эрүүл мэнд, нийгмийн, эд хөрөнгийн гээд даатгалын олон төрөл байдгийг чи мэдэх байх. Хамгийн гол нь байгалийн гамшиг, осол аюул, гал түймэр зэрэг гэнэтийн тохиолдлын улмаас учирсан хохирлыг нөхөж таны санхүүгийн тогтвортой байдлыг хангахад туслахад даатгалын гол зорилго оршиж байгаа юм. Тиймээс хувийн санхүүгийн төлөвлөгөөндөө даатгал гэсэн хэсгийг оруулахаа мартуузай.

What do you think?

0 points
Upvote Downvote

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Мадонна шүтэн бишрэгчээ тайзан дээр нүцгэлжээ

Дуучин Рианна нүдний булай болов