Мадонна шүтэн бишрэгчээ тайзан дээр нүцгэлжээ

Америкийн 58 настай нэрт дуучин Мадонна Австралийн Брисбен хотод тоглолт хийх үеэрээ тайзан дээр өөрийн 17 настай шүтэн бишрэгч Жозефина Георгиуг татаж гаргаж ирээд “Чи надаар өгзгөн дээрээ алгадуулахыг хүсэж байгаа тэр бүсгүй мөн үү?” гэсэн өдөөн хатгасан асуултыг тавьсан байна.
Бүсгүй хариулж амжаагүй байтал Мадонна түүний цамцыг тайлаад хөхийг нь ил гаргажээ.
Дараа нь дуучин эмэгтэй өөрийг нь ч гэсэн нүцгэлэхийг санал болгов. Бяцхан шүтэн бишрэгч нь Мадоннад гомдол гаргахгүй, энэ үйл явдал түүний амьдралын мартагдашгүй нэгэн хэсэг болсон гэдгийг мэдэгджээ. Тэрбээр “Би доромжлогдсон эсэхээ өөрөө л мэднэ. Миний хөх ил гарснаар би доромжлогдоогүй. Харин ч баяртай байна” гэж хэлсэн аж.

01

02

03

04

05

06