Бейонсе нөхрөө хуурсан уу?

Дуучин Бейонсе, Жэй Зи нар үе үе хамтдаа сагсан бөмбөгийн тоглолт үзэж, охинтойгоо хамт зугаалцгаан, гэр бүлийн аз жаргал гэж юу байдгийг харуулахыг эрмэлздэг. Тэгвэл тэдний харилцаанд аль хэдийнэ сэв суучихсан аж. Дуучин бүсгүй хэзээ ч одоогийнх шиг ийм шийдвэр төгс байгаагүй гэнэ. Өнгөрөгч амралтын өдрүүдээр гэртээ зочид урьж хамт хооллох үеэрээ тэд ихэд ярвайж байжээ.

03

Энэ талаар тэднийд очсон нэгэн эх сурвалж “Бямба гаригт тэд гэртээ хүмүүс урьж хамтдаа хооллосон. Гэр бүлийнхэн, найз нөхөд, ажил хэргийн түншүүд гээд арав гаруй хүнийг урьсан юм. Бүтэн үдшийн туршид тэр хоёр хоорондоо бараг юу ч яриагүй. Бейонсе нөхрийнхөө зохион байгуулсан оройн зоогийг амтгүй байна хэмээн голж, өөрийнх нь хүмүүс хэзээ ч ийм хөгийн хоол хийхгүй байсан гэж шууд хэлсэн. Жэй Зи ч мөн эхнэртэйгээ үл хүндэтгэсэн байдлаар харилцаж, зочид явж дуусахаас өмнө хаашаа ч юм алга болчихсон. Тэр үдшийг Бейонсе ганцаараа өндөрлүүлсэн байх шүү” хэмээн ярив.

04

02

10

09

08

07

06

05

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close