Хугардаг хумсыг хялбархан эмчлэх арга

Хумс өнгөө алдаж, хугарах гол шалтгаан нь амин дэмийн болон витамины дутагдал юм. Иймээс хугарамтгай хумсыг арчилахад хумсанд тэжээл өгөх A, E, C болон B бүлгийн амин дэмээр баялаг бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэх, хумс болон гарт зориулсан тэжээлийн тосыг тогтмол түрхэх, ажил хийхдээ зориулалтын бээлий өмсөж гарынхаа арьс, хумсыг байнга хамгаалах явдал нь чухал юм. Хумсыг зөөлрүүлж тэжээл өгөхийн тулд орой болгон гараа угаасны дараа ургамлын болон загасны тос түрхэж занших хэрэгтэй. Ургамалын тосыг алимны цуутай ижил хэмжээтэй хольж хэрэглэж болно. Мөн сармисны ханданд дүрэхэд хумс сайн бэхжидэг. Гэрийн нөхцөлд хумсыг витаминаар баялаг хүнсний ногоогоор бэгнүүр тавих, эмийн ургамалын хандад дүрэх зэрэг нь сайн нөлөөтөй байдаг. Хумсыг бэхжүүлэхэд лимоны шүүс хумсанд дээр дусаан шингээж, мөн хальсны дотор талаар өнгөлж болно. Лимоны шүүсийг зөгийн балтай хамт хэрэглэхэд хумсанд сайн тэжээл өгч бэхжүүлдэг.

02

Үүнд:
1 шилэн аяга халуун усанд 1 лимоны шүүс, 1 амны том хоолны халбага зөгийн бал хийж хурууг дүрнэ. 1 хоолны халбага зөгийн балыг /өтгөн/ бага зэрэг өндөгний шартай хольж бүлээтгээд дээрээс нь оливийн тос нэмж хэрэглэж болно. Уг бэлдмэлийг унтахын өмнө хумсанд түрхэж, гадуур нь бээлий өмсөж унтана.

Мөн хугарамтгай хумсыг зуун настын шүүсээр арчихад сайн зөөлөрдөг. Зуун настынхаа шүүсэн дээр бага зэрэг оливийн тос, цөцгий хийгээд сайтар хутгаж, хумс хуруундаа нимгэн түрхэнэ.

01

Дээрх аргаар 7 хоногт нэг удаа хумсаа арчилж байвал хумс сайн бэхжидэг. Хугарамтгай хумсанд гоо сайханы онцгой арчилгаа шаардагддаг. Хумс хугарсан нөхцөлд яаралтай засч хуурайдаад будаг түрхвэл цаашид хугарахаас хамгаална.

1 хумс хугарахад даруй бусад хуруунуудын хумсыг багасгаж, жигд урттай болгон засаж янзалбал зохино. Эс тэгвэл урт богино урттай хумснууд үзэмжгүй харагддаг. Богино хумсыг тод өнгийн будгаар будвал зохимжгүй бөгөөд цайвар өнгийн будаг цэвэрхэн харагддаг.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй