Орон орны хүмүүсийн аз жаргалтай амьдралын нууц: Энгийн хэрнээ Үр дүнтэй аргууд!

Орон орны хүмүүсийн аз жаргалтай амьдралын нууц: Энгийн хэрнээ Үр дүнтэй аргууд!

Хүн бүр аз жаргалыг өөр өөрийнхөөрөө тайлбарлан ойлгодог. Зарим оронд аз жаргалыг тайван амьдрал хэмээн ойлгодог бол, харин зарим нь санхүүгийн эрх чөлөө хэмээн ойлгох нь бий. Ингээд бид танд орон орны аз жаргалтай амьдралын нууцаас танилцуулъя.

1. Япон

Харин Япон хүмүүсийн хувьд аль болох байгалийн сайхныг мэдэрч, амар амгаланг эрэлхийлэх явдал юм. Тэд үүгээрээ сэтгэл гутрал, уур уцаарыг ямар нэгэн эмч болон эмгүйгээр ялж болно хэмээн боддог. Байгальд тайтгарах нь Япон болон Солонгост түгээмэл байдаг. Эрдэмтэд байгалийн чимээ болон цэнгэг агаар нь сэтгэл санааг дээрдүүлж, стрессийг үгүй хийж, биеийн дархлааг сайжруулдаг болохыг хэлжээ. Ялангуяа модод таныг илүү тайтгаруулна.  Иймд Япон хүмүүс ойд очид бүхий л мэдрэхүйгээрээ байгалийг мэдрэхийг оролддог.

Мөн Япон хүмүүс өөрөөр өглөө бүрийг сэтгэл ханамжтай угтсанаар тухайн өдөр аз жаргалтай болно хэмээн итгэдэг. Иймд өглөөг дуртай амттан, кофе, эсвэл хоолоороо эхлүүлдэг. Ингэснээр амьдралын дараа дараагийн мөчүүд илүү сайхан болно гэдэгт тэд итгэдэг.

2. Дани

Тус орны хүмүүс хийж буй үйлдэл бүрээсээ аз жаргал, гэрэл гэгээтэй зүйлсийг мэдрэхийг хичээдэг. Жишээ нь нохойгоо салхилуулах, хөрштэйгээ сайхан харилцаатай байх, ажилдаа дурлах, танихгүй нэгэнд сайхан инээмсэглэл бэлэглэх гэх мэт…

3. Солонгос

Харин Хойд Солонгосын тухайд хийж буй зүйлээ чанартай бас бага цаг хугацааг зарцуулах, бага цагт их зүйлийг амжуулах нь тухайн хүнийг илүү аз жаргалтай болгодог гэдэгт итгэдэг. Хоолоо чанартай бөгөөд түргэн идэх, эсвэл дугуйгаар салхи татуулан зугаалах гэх мэт зүйлс багтана.

4. Шотланд

Харин Шотланд улсын тухайд тэжээвэр амьтантай холбоо тогтоох, тэдэндээ нөхөрлөх, цагийг өнгөрүүлэх нь стрессийг тайлж, бидний аз жаргалтай болгодог гэдэгт итгэдэг. Ингэхдээ цэвэр байгальд хайртай амьтантайгаа зугаалах, дуртай дуугаа сонсох гэх мэт зүйлс багтана.

5. Грек

Харин Грекд өдөрт 2-3 цагийг нөхөрсөг яриа хийх, найзтайгаа уулзаж байх нь стресс бухимдлыг багасгана гэдэгт итгэдэг. Энэ хүмүүсийг аз жаргалд хөтөлнө гэдэгт ч итгэдэг аж.

6. Финлянд

Тус оронд гэртээ унтлагын эсвэл дотуур хувцастайгаа, унтахын өмнө багахан дарс уунгаа амттан идэхийг аз жаргал хэмээн үздэг. Тиймээс ч тэд орой гэртээ ирээд өөртөө хамгийн тухтай хувцсаа өмсөөд хундага дарс уунгаа сайхан зүйлсийг бодож төсөөлдөг. Мөн өөрийн идэх дуртай амттанаа идээд толгой өвтгөсөн зүйлсийг мартаж, сайхан намуухан хөгжим сонсох эсвэл дуртай киногоо үзэж болно. Ингээд л сайхан амралт болно.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!