Намхан бүсгүйчүүдээ наашаа

Эмэгтэй хүн эрднийн чулуу хоёр жижиг тусмаа үнэтэй гэдэг. Та намхан нуруутайдаа сэтгэлээр унадаггүй ч өндөр харагдахыг хүсдэг биз дээ. Тэгвэл ямар хувцас өмсвөл улам намхан харагдахыг мэдэж авъя.

1. Урт цамц

010

Гомдох хэрэггүй шүү. Ийм цамцыг намхан хүнд зориулж бүтээгээгүй.

2. Бөөрөнхий хоншоортой гутал

02

Хурц хоншоортой туфль, гутал зэрэг нь таны хөлийг урт харагдуулах бол бөөрөнхий хоншоортой гутал сонгосноор улам л оготор харагдах гэнэ.

3. Нэвсгэр загвартай гадуур хувцас

03

Ялангуяа ийм хувцасыг олон давхарлаж өмсөх нь намхан хүнд зохимжгүй.

4. Цамцархуу даашинз

04

Тухтай боловч намхан хүнийг сайхан харагдуулахгүй.

5. Хэт том цүнх

05

Хэт том цүнх багтаамж сайтай ч таныг улам л жижигхэн харагдуулна. Жижиг тусмаа танд зохино.

6. Хайрцаг маягын цамц

06

Дээгүүр та юу ч өмсдөг байсан хайрцаг маягын шулуун эсгүүртэй байж яавч болохгүй.

7. Нэвсгэр, урт, сул торгон өмд

07

Биеэ өндөр мэт харагдуулахын тулд ийм өмдийг торгон биш хатуу биетэй материалтайг сонгоорой.

8. Хөндлөн судал

08

Хичнээн аятайхан хувцас байсан ч таныг хөндлөн судал улам л намхан, дээр нь махлаг харагдуулна. Босоо судалтай хувцас өмсвөл та 5 см илүү өндөр харагдаж чадна.

9. Урт юбка

09

Харамсалтай нь хөвөө захтай, унасан материалтай юбка танд зохихгүй. Хамгийн уртдаа өвдөг хүрснийг сонгоорой.

10. Вермуд шоорт !

10

11. Хоёрын хооронд түрийтэй гутал

11

Бас л болохгүй. Үүний оронд шагайгаар татсан түрийтэй гутал аваарай.

12. Урд тал нь богино, ар нь урт даашинз, юбка

12

Энэ тохиолдолд ч өвдөг хүрсэн урттайг сонго. Дүрмээ барь.

13. Хээтэй комбинзон

13

Энэ төрлийн хувцас өмсмөөр байвал дан өнгө зүгээр.

14. Шагайгаар оосортой туфль, сандаал

14

Хөлийн шагайгаар оосор орсон тохиолдолд таны хөлийг 2 хувааж харагдуулна. Энэ нь улам л богино харагдана гэсэн үг.

15. Урт макси юбка

15

Бяцхан охидын төрсөн өдрийн бялуун дээрх барби санаанд чинь орж байна уу? Бас дунд сургуульд цохидог хонх.

16. Томдсон жийнс

16

Зарим тохиолдолд загварлаг харагддаг ийм жийнс намхан бүсгүйд зохимжгүй. Биедээ яг таарсан, багахан сул загвартайг сонгоорой.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close