Хоосон ч гэсэн өөрийн байртай байх сайхан шүү дээ

Олон нийтийн сүлжээнд буюу фэйсбүүкт ням гаригт нэгэн бүсгүй гал голомтоо бадрааж, өрх тусгаарласан тухайгаа зургийн хамтаар цахим найзуудтайгаа хуваалцсан юм. Тодруулбал, бүсгүй шинэхэн байранд орсон эхний өдрөө хоосон өрөөний буланд хоолоо хийж байхдаа инээмсэглэн авахуулсан зургаа тайлбарын хамт нийтэлсэн байв. Уг пост нь даруй 23 гаруй мянган хүнд таалагдаж, 1000 гаруй хүн хуваалцсан юм. Тэдний гэр бүлд өчигдөр “Ханбогд Ресиденс” хорооллын хамт олон гал тогооны тавилга бэлэглэхээр болжээ. Өнөөдрийн нийгэмд залуу гэр бүл хувийн орон сууцтай болно гэдэг амаргүй.

a6866a60-b8a2-4caf-bb10-3749f3ef294e

Тэгвэл залуу хүн хичээвэл хүссэн зорилгодоо хүрч болдгийг өнгөрсөн долоо хоног цахим ертөнцөөр шуугисан тус зураг илтгэлээ. Залуу гэр бүлийнхэн гурван жил уйгагүй хөдөлмөрлөсний хүчинд өнөөдөр ингээд байрандаа орж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд “Ер нь бид хоёр л олон нийтийн сүлжээнд мэдээллээ байршуулсан болохоос бүх л залуу гэр бүл амьдралаа ийн эхэлдэг болов уу. Энэ зураг ийм их хандалт авсан шалтгааныг бид амьдралаа эхлүүлж байсан гэгээн дурсамж, сэтгэл хөдлөлийг нь сэргээж, сануулж чадсан болохоор гэж бодож байгаа. Хоосон ч гэсэн өөрийн байртай байна гэдэг сайхан шүү дээ хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагандаа хэлжээ. Монголын ирээдүй болсон залуустаа аз жаргал  хүсье.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй