Мисс О.Ариунзул “тэвчээрээ” шалгав

Олон улсын “HAIR WORLD 2016” наадамд оролцсон Азийн судер модель О.Ариунзул өөрийгөө багагүй тэвчээртэй гэдгээ харуулсан бололтой. Тодруулбал модель бүсгүй хүнд далавчтай авангард загварын хувцас өмсөж, 25 см өндөр ултай гуталтай тайзан дээр бүтэн цаг зогсчээ. Тэрээр энэ талаар хэлэхдээ: “Миний хувьд анх удаа ийм хүнд том далавчтай 25 см гуталтай тайзан дээр тасралтгүй нэг цаг гаран загвар будалтаа үзүүлэн зогслоо. Моделийн ажлын бас нэгэн хариуцлагатай багагүй тэвчээр шаардсан үзүүлбэр байлаа шүү. Маш олон хүний хөдөлмөр шингэсэн гайхалтай бүтээл боллоо” хэмээжээ.

Эх сурвалж: Photonews.mn