in

Зөв, ГоёЗөв, Гоё

Амтат бяслагтай савхан талх хийх арга

Гэрийн эзэгтэй бүрт өөрийн гэсэн хийдэг хоолны нууц жор байх хэрэгтэй юм шиг санагддаг. Харин танд тийм зүйл байгаа юу? Үгүй бол бидний танилцуулах жорыг сурч аваад, өөрийн нууц жор болгоорой. Өнөөдөр танд амттай бяслагтай савхан талх хийх аргыг зааж өгөх гэж байна.

Орц:

  • Бүлээн ус – аяганы гуравны хоёр
  • Хөөлгөгч – 1 жижиг амны халбага
  • Давс – тал жижиг амны халбага
  • Элсэн чихэр – 1 халбага
  • Утсан гахайн мах – 200 гр
  • Гурил – 2 аяга
  • Бяслаг
  • Гүнжидийн үр
  • Халуун чинжүү

Бэлтгэх арга:

  • Эхлээд гахайн махаа нарийхан жижиг болгон хэрчээд, шараарай.
  • Бүлээн усандаа хөөлгөгчөө хийж орхиорой.
  • Гуриландаа давс, элсэн чихрээ хийж хутгана.
  • Үүн дээрээ усанд хийсэн хөөлгөгчөө нэмж, мөн шарсан гахайн махаа хийж зуураарай.
  • Хэрэв гурил тань хэт нялцгар болоод байвал багахан хуурай гурил хийж болох юм.
  • Ингээд гурилаа 30 минут амраана.
  • Амраасан гурилаа элдэж, 1 см зузаантай болгоорой. Одоо дээр нь бяслагаа (ямар ч бяслаг байж болно) үрж цацах бөгөөд дээр нь хэрчсэн ногоон сонгино, гүнжидийн үр болон халуун нунтаг чинжүү зэргийг бага хэмжээтэйгээр тарааж тавина.
  • Үүн дээрээ ахин нэг нимгэн болгож элдсэн гурилаа тавьж бүтээгээрэй.
  • Одоо гурилаа нарийн болгон хувааж, хуваасан хэсгээ мушгиа боов шиг мушгиарай.
  • Үүнийгээ шарах шүүгээнд хийж, 15 минут жигнэхэд хангалттай.

Ингээд л таны амттай бяслагтай талхны шаржигнуур бэлэн болох юм. Үүнийг архины даруулга болгон хэрэглэж ч болно. Найзуудаа гэртээ зочлоход нь заавал хийж өгөөрэй.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.