in

Ц.Элбэгдорж: Дээрээсээ толгой нь өтсөн учраас Монголын нийгэм хүнд байдалд орлоо

Монголын эдийн засгийн форум хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Сургамж, сорилт, шийдэл уриан дор явагдаж буй форумын хоёр дахь өдрийн нээлт Ерөнхийлөгч үг хэлснээр эхэллээ.

https://www.youtube.com/watch?v=5eCWbjK5MIs

Ингээд Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс түүвэрлэн хүргэж байна.

“Монголын зовлон гаднаасаа биш дотроосоо байна ”

“Эдийн засгийн хүндрэл бол Монголд эдийн засгаас биш улс төрөөс болж байгаа юм”

“Ерөнхийлөгчөөсөө эхлээд жирийн иргэн хүртэл хариуцлагатай байя”

“Бид нэгнийхээ амжилтад алга ташдаг байдал алга болсон. Спортод медаль авсан хүнд алга ташдаг мөртлөө гаднын хөрөнгийн бирж дээр итгэл хүлээгээд мөнгө босгож байгаа тэр бизнесмэнд бид алга таших ёстой”

“Монголын байршил хэцүү, бидний сонгож авсан зам хэцүү”

“Ард түмний хувьцааг үхүүлснийхээ төлөө, ард нь байсан ашиг орлогыг алга болгосныхоо төлөө бүжиг хийж, наадах хэрэггүй”

“Эм тарианы мөнгөгүй болоод явж байгаа иргэд сонгогчиддоо тэр УИХ-ын гишүүн бодоогүй юм байх даа”

“Улс төр бол мэдэгдэл, дүр эсгэсэн хандлагад халхавчлагдаад явж болно. Эдийн засгийг халхавчлах ямар ч боломжгүй”

“Том төслүүд хөдлөөгүйгээс болоод асар олон мянган ажилчин ажлын байраа алдаж байгаа. Том төсөл хөдөлсөн бол ингэтлээ ломбард сахиж, халамжийн дэвтрээ барьцаалахгүй байсан. Үүнийг л би Монгол хүмүүст ирж буй хохирол гэж хэлээд байгаа юм”

“Хүндрэлд яаж орсон. Тэр байдлаараа гарна”

“Хүнээс мөнгө зээлнэ гэдэг хамгийн том итгэл

“Бизнест хүний итгэлийг алдсан хүн улс төр рүү зүтгэх юм. Бизнесийг хулгайн аргаар хийх гэсэн хүн улс төрийн мөн л тийм л аргаар хийх гэж оролддог юм байна”

“Цацраг идэвхит бодист болгоомжтой ханд”

“Төрийн албыг хариуцлагатай болгомоор байна. Төрийн албаар дамжуулж эдийн засгийг алдгийг болимоор байна”

“Хууль зөрчигдвөл тэр намыг татан буулгадаг байх ёстой”

“Гишүүн болоод дахиад нэр дэвшээд, хулгайгаа зөрчөөд явж байгаа хүнтэй хариуцлага тооцох уу, эсвэл “газар дээрээ баригдвал” гэдэг хуулиа мөрдөж явах гэж байна уу гэдэг амлалтыг авах хэрэгтэй”

“Яг үнэндээ орлоготой, мөнгөтэй ААН-ийн тоо гэрлийн хурдаар буурч байгаа ”

“Дээрээсээ толгой нь өтсөн учраас Монголын нийгэм нилдээ хүнд байдалд ороод байгаа”

“Монгол Улсын өрсөлдөх чадвар олон улсад унасан л болвол тэр Засгийн газартай, хариуцаж байгаа Сангийн сайдтай, авлигын индекс өссөн бол тэр Хуульзүйн сайдтай нь шууд хариуцлага тооцох ёстой”

“Дахиад тэр рейтэнг нь унаж байгаа бол Засгийн газрыг зайлуулж, Ерөнхий сайдыг огцруулах хэрэгтэй”

“Нэг гишүүн барьж гүйгээд, хэн нэгнээ сайд болгох гэсэн, хулгайгаас зугатсан марзан жүжиг Монголын  улс төрийг аврахгүй”

“Монгол бол олдож байгаа боломжийг алдах эрхтэй тансаг орон биш ”

Эх сурвалж: Times.mn

Трансжендер Б.Солонго оюутан болжээ

Х.Баттулга нэр бүхий улстөрчдийг улс төрөөс таягдан хөөхийг уриалав