in

ГайхмаарГайхмаар Зөв, ГоёЗөв, Гоё ХөөрхөнХөөрхөн Ха хаХа ха БурууБуруу

Хүмүүсийн хамгийн их зүүдэлдэг хар дарсан зүүдний тайлал

Бид зүүдээ тайлж, ямар учиртайг нь мэдэхийг хүсдэг ч чаддаггүй. Ялангуяа хэдэн төрлийн хар дарсан зүүд нь тайлалтай бөгөөд энэ нь ирээдүйг зөгнөх эсвэл таны амьдралд болж буй ямар нэгэн асуудлын зангилаа болж өгдөг байна. Ингээд та бүхэндээ хамгийн түгээмэл 5 зүүдний тайлалыг хүргэе.

Хоцорч байна гэж зүүдлэх

Ямар нэгэн зүйлээс, автобусаас эсвэл ажлаасаа хоцорч байна гэж хүмүүс маш түгээмэл зүүдэлдэг. Харин энэ нь танд сэтгэл зовнил их, ямар нэгэн зүйлийг үргэлж буруу хийсэн мэт санагдаж, харамсаж байгаагаас болдог байна. Мөн амьдралынхаа гол зорилгыг тоолгүй орхиж, буруу замаар яваадаа өөрийгөө буруутгах нь ийм төрлийн зүүд зүүдлэхэд хүргэдэг аж.

Унаж байна гэж зүүдлэх

Хамгийн түгээмэл зүүднүүдийн нэг гэхэд буруудахгүй болов уу. Ямар нэгэн зүйлээс унаж байна гэж зүүдлэх нь таны сэтгэл санаа тогтворгүй, айдастай байгааг илэрхийлнэ. Ялангуяа өөрчлөлөөс айх, “comfort zone”-оос гарч чадахгүй байгаа нөхцөлд сэтгэл санаа тавгүйтэж эхлэх бөгөөд үргэлж унаж байна гэж зүүдлүүлнэ.

Нүцгэн байна гэж зүүдлэх

Одоогийн байгаа байдалдаа сэтгэл хангалуун бус, үргэлж гутарч, өөрийгөө голдог уу? Тийм тохиолдолд шөнө бүр олон нийтийн дунд нүцгэн явж байгаа мэтээр зүүдлэгдэж, таагүй сэтгэгдэл төрдөг байна.

Нисч байна гэж зүүдлэх

Хэн нэгэн таны замд саад болж, үргэлж асуудал үүсгэдэг үү? Энэ нь таны амьдралд нэгээхэн том асуудал болж байгаа бол та зүүдэндээ ниснэ. Харин тэр асуудлаа шийдвэрлэж, сэтгэл санаагаа тогтвортой болгосон цагт ийн зүүдлэхээ болих юм.

Шүд унаж байна гэж зүүдлэх

Гадаад төрх, царайндаа сэтгэл дундуур байдаг хүмүүс үргэлж шүд унаж байна гэж зүүдэлдэг гэнэ. Олон хүмүүс үүнийг муу ёрын дохио хэмээн ойлгодог ч, үнэндээ тийм биш. Ердөө л таны сэтгэл санаа асуудалтай, үргэлж өөрийгөө голж, бусдаас ичиж байдгаас болдог байна.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.