Насан туршдаа хамтран амьдрах хүнээ хэрхэн таних вэ?

Хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэж, үерхэж нөхөрлөх нь гайхалтай ч ганцаараа насыг барахыг хэн ч хүсэхгүй нь лавтай. Тэгэхээр таны болзож байгаа хүн насан туршдаа цайгаа хувааж уух таны заяаны хань мөн эсэхийг хэрхэн мэдэх вэ? Мэдээж яг таг мэдэх арга байхгүй. Гэхдээ энийг мэдэж болохоор чухал хэдэн дохио бас байдаг байх нь.

1. Түүнтэйгээ хамт байхдаа өөрийнхөөрөө байж чаддаг

01

Хамтрагчаасаа өөрийн сул талыг нуун өөр баг өмсөх нь богино хугацаанд байж болох ч харилцаа тань удаан хугацаагаар үргэлжлүүлэхэд асуудалтай. Тиймээс хэрвээ таныг байгаагаар тань хайрлаж, шүүмжлэхгүй байвал та зөв хүнээ олсон гэсэн үг.

2. Түүнийхээ шогч занг өхөөрдөм гэж боддог

02

Хүмүүсийн хувьд залхмаар ядаргаатай ч таны хувьд хайр хүрмээр зан түүнд тань байдаг уу?? Энэ дэлхий дээр онцгүй зангүй, уур хүрмээр хүн ганц хоёроор тогтохгүй.

3. Хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлэхийн тулд төлөвлөгөө зохиох шаардлагагүй.

03

Би насан туршдаа хамтдаа байх хосуудыг яаж мэддэг гээч? Тэдэнд хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлэх шөнийн болзоо, хийх зүйлийн жагсаалт шаардлагагүй. Тиймээс хэрвээ та харилцаанд байхдаа тэр хүнтэйгээ цагийг өнгөрүүлэхэд сайхан, төрөлхийн мэдрэмж төрч байвал та 2 хамтдаа байхаар заяагджээ.

4. Хамтдаа бяцхан зүйл хийсэн ч аз жаргалыг мэдэрдэг

04

Хамтран амьдраад олон жил болсон ч одоог хүртэл та 2 машинаа хамтдаа угаахдаа, хоол хийхдээ ч сэтгэл тань хөдөлж, амьд байгаагаа мэдэрч байвал та хоёр насан туршдаа хамтдаа байна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

5. Нэг цагийн турш ч хамтдаа чимээгүй сууж чадна.

05

Хамтран амьдраад олон жилийг ардаа үдсэн бол бие биендээ юу ч хэлэхгүй байх тохиолдол олонтоо гарна. Ихэнх хүмүүст энэ нь тухгүй байдаг ч хэрвээ та насны ханьтайгаа хамт байгаа бол нам гүм байдал нь хөгжилтэй яриа өрнүүлж байгаа мэт амар амгалан мэдрэмж төрүүлдэг

6. Үргэлж л анхны харцаар харсан шиг тань сэтгэл татам байдаг

06

Заяаныхаа ханыг анх удаа харахад сэтгэлд чинь ямар нэгэн оч гийснийг санаж байна уу? Та хоёр, хоёр жил, 22 жил хамтдаа байгаа нь хамаагүй, насны ханьтайгаа хамт байхад та тэднийг анх харсан үе шигээ өдөр бүр хүсэж, хайрладаг.

7. Та нар зүгээр ч нэг хосууд биш бүр сайн найзууд

07

Гайхалтай хосоос илүү гайхалтай найзууд байна гэдэг нь ид шидийн мэт зүйл. Насан туршдаа хамт байх хосууд нэг минутад гар гараасаа барилцан, романтик байдаг бол дараагийн минутанд зочны өрөөндөө барилдаж, ноцолдож гардаг.

8. Бие биенээ шилдэг нь болоход турхирдаг

08

Удаан хугацааны харилцаатай байхын гол зүйл бол бие биенийгээ хэн бэ гэдгээр нь хүлээн авч, алдаа дутагдлуудаа хэлэхээс ичдэггүй байх юм. Насааараа хамт амьдрахгүй хосууд ихэвчлэн бие биенээсээ уйдаж салцдгаадаг. Тиймээс хэрвээ таны алдаа дутагдлыг хэлж, цаг ямагт засаарай гэж хэлдэг хүнтэй болзож байгаа бол таны заяаны хань ч байж болох юм.

9. Хэрүүл

09

Бие биендээ дэндүү их хайртай ч хэзээ ч муудалцахгүй байна гэсэн үг биш. Үнэндээ жилд ядаж л нэг хоёр муудалцахгүй бол дотно харилцаанд байна гэж хэлэхэд хэцүү. Энгийн хосууд болон насаараа хамт амьдрах хосуудын гол ялгаа нь гэвэл  сүүлийнх нь хамгийн муу хэрүүл ямар ч ачаагүй цүнх чирэхээр л дуусдаг.

10. Та түүндээ өөрөөсөө ч илүү санаа тавьдаг

10

Эцэст нь хэлэхэд таны хувьд тэд үргэлж нэгт ирдэг. Пиццаны хамгийн сүүлийн зүсмийг өгөх, цайга хувааж уух гээд энгийн л зүйлч тэд таны сэтгэл зүрхэнд хамгийн түрүүнд бодогддог. Үүнд ямар ч эргэлзэх зүйл байхгүй.

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close