Эдийн засгийн форум бус улс төрийн толхилцоон болов

Монголын эдийн засгийн өнгөрсөн сургамж, өнөөдрийн сорилт, ирээдүйн шийдлийг эрэх учиртай “Эдийн засгийн форум” өнгөрөгч долоо хоногийн лхагва, пүрэв гарагт Төрийн ордонд ядруухан ирцтэй, халуухан уур амьсгалтай болов. Ерөнхий сайдын ивээл дор жил бүхэн болдог энэхүү чуулган эхний өдрөөсөө л тун “халуухан” эхэлсэн. Өнгөрсөн зургаан удаагийн чуулганаар бид юу ярилцаж, ямар шийдэлд хүрсэн нь тодорхой бус. Гэвч таван удаагийн чуулганы дараа өнөөх л бахь байдгаараа эдийн засгаа солонгоруулах, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа аврах тухай ярьсаар суугаа нь тэнд цугласан хүмүүсийн бухимдлыг төрүүлсэн гэж хэлж болно.

Эдийн засгийн форум жил болгон асуудлыг олон талаас нь хөндөж гарц гаргалгааны талаар ярилцдаг. Нэгдсэн шийдэл, уриалга гаргадаггүй ч эдийн засагчдын хэлсэн санал, дэвшүүлсэн уриалга, гарц гаргалгаа зэргийг төр бодлогодоо тусгаж ажиллах учиртай юм. Гэвч өнгөрсөн таван удаагийн уулзалтын үр дүн өнөөдрийг хүртэл гараагүй, харин ч улсын эдийн засаг улам бүр хэвтэрт орж, нэг салбараас хэт хараат эдийн засагтай хэвээр байгаа нь оролцогчдын бухимдлыг төрүүлжээ. Энэхүү бухимдал нь олон янзаар илэрч, заримыг нь бүр оймсоо тайлж чулуудахад хүргэлээ. Монголын эдийн засгийн дотоод, гадаад орчинд нэг ч гэрэлтэй эерэг мэдээлэл байхгүй байгаа нь салбар хуралдаанууд, форумд оролцож буй тэргүүлэх оролцогчдын илтгэлээс харагдаж байв.

Барилгын салбар гэхэд банкуудын барьцаанд орчихсон, дотоодын аж ахуйн нэгжүүдийн орлого иргэдийн худалдан авалт муудсан энэ цагт буурсан зэргээр гэрэлтэй гэхээс илүү шүүмжлэл дагуулах, гарц гаргалгаа нь буруу яваад байгаа олон ч асуудлыг энэ үеэр хөндөж тавилаа. Чуулганы үеэр ганц гэрэлтэй мэдээлэл дуулгаж байсан нь аж үйлдвэрийн салбар. Дотоодын хүнд, хөнгөн үйлдвэрүүдийг дэмжих бодлого хөрсөндөө бууснаар чамгүй олон үйлдвэрлэгчид зах зээл дээр баттай байр сууриа олж чаджээ. Мөн өнгөрсөн онуудад авсан бонд зорилтот бүлэгтээ хүрч чадсанаар Амгалан дулааны цахилгаан станц, мод боловсруулах үйлдвэр, Дулааны цахилгаан станцуудын өргөтгөл, 21 аймгийг нийслэлтэй холбох зам зэрэг томхон бүтээн байгуулалт, нүдээ олсон ажил чамгүй хийгдсэн нь мэдрэгдэж байлаа.

Гэвч салбар бүрт улстөржилт асар их дарамт учруулж, улс төрийн нам эвсэл, улстөрчдийн зодоон Монголын эдийн засгийг сэхээнээс гарч, эмчилгээ хийлгэх завдал өгөхгүй байгаа нь бидний толгойн өвчин болжээ. Улстөржилт бүх салбарын сэхээнд оруулж, улстөрчдийн зодоон эдийн засгийн хүндрэлээс илүүтэй Монгол Улсын шийдэж чадахгүй асуудал болсныг Төрийн гурван өндөрлөгийн форумд тавьсан илтгэлээс харж болохоор байв. Хатуухан хэлэхэд, эдийн засгийн гарцыг эрэх гэхээс илүүтэй бие биенээ буруутгасан, хэн нэг улстөрч, улс төрийн намыг дайрч доромжилсон, Төрийн өндөрлөгүүдийн бурууг өөрөөсөө бус бусдаас эрж, өөрийгөө хамгаалах гэсэн өнгө аястай улс төрийн илтгэл тавигдсан юм. Мөн тэдний хоорондын зөрчил ч илт харагдав.

“Чуулганы эхний өдөр Ерөнхий сайдын тавьсан илтгэл олон талаар оролцогчдын талархлыг хүлээсэн. Гэвч өнөөх л бурууг бусдаас эрэх гэсэн өнгө аяс цухалзаж байсныг нуух юун. Гэхдээ АН засаг барьсан энэ үед бүтээн байгуулалтыг яаж хийсэн, ямар үр дүнд хүрсэн бэ гэдгээ тоо баримттай, тодорхой судалгаатай даацтай хэлж чадсан нь талархууштай. Нөгөө талаар Ч.Сайханбилэг сайд энэ удаад төр ажлаа хэвийн явуулахад саад учруулж буй улстөржилтийг ил тодоор хэлж чадлаа.”

Монгол Улсын эдийн засагт гарц гаргалгаа олон байгаа ч түүнийг ажил хэрэг болгох учиртай улстөрчид, улс төрийн намууд нь талцан хуваагдаж энэ хэрүүл нь бүр эдийн засгийнхаа хүндрэлийг ярилцаж чадахгүйд хүргэснийг нуугаад яахав. Чуулганы эхний өдөр Ерөнхий сайдын тавьсан илтгэл олон талаар оролцогчдын талархлыг хүлээсэн. Гэвч өнөөх л бурууг бусдаас эрэх гэсэн өнгө аяс цухалзаж байсныг нуух юун. Гэхдээ АН засаг барьсан энэ үед бүтээн байгуулалтыг яаж хийсэн, ямар үр дүнд хүрсэн бэ гэдгээ тоо баримттай, тодорхой судалгаатай даацтай хэлж чадсан нь талархууштай. Нөгөө талаар Ч.Сайханбилэг сайд энэ удаад төр ажлаа хэвийн явуулахад саад учруулж буй улстөржилтийг ил тодоор хэлж чадлаа.

Тэр тусмаа илтгэл болгондоо хаяггүй захидал чулуудах бус энэ бүхний буруутан нь МАН, АН хоёулаа гэдгийг зоригтой хэлж, нөгөө талаар бондоос их хэмжээний зээл авчихаад төлж чадахгүй байгаа аж ахуйн нэгжүүдийг эзэнтэй нь зарласан нь улс төрд шинэ жишиг тогтоосон гэж хэлж болно. Алийн болгон бид эзэнгүй үг нэгэндээ хаяглаж, ард түмнийхээ дунд таавар таалгах ёстой гэж. Үнэхээр авсан идсэн, тавьсан өр байдаг бол түүнийг ил зарлаад, өр зээлийг нь буцааж төлүүлэх учиртай. Том төслүүдийг зогсоож байгаа улстөрчдийг ч гэсэн хуруу даран тоолж, нэртэй устай нь хэлж ард түмэндээ мэдээлэл өгөх учиртай юм.

Нэгдүгээрт, Ч.Сайханбилэгийн үг бол МАН-д тавьж буй хуурай агсам, харин Ерөнхийлөгчийн үг MCS-ийг өмөөрч, Х.Баттулгыг буруутгасан эзэнгүй үг байсан гэх дүгнэлт. УИХ-ын даргын үг энэ удаад алтан дунджийг барьж чадсан. Тэрбээр эдийн засгийн өнөөгийн хүндрэл зөвхөн энэ төрийнх биш үе үеийн УИХ, Засгийн газрын алдаа бөгөөд уул уурхайг хэт шүтсэн эдийн засагтай олон жил явсан бидний балаг гэдгийг онцолж байлаа. Эцсийн дүндээ Тавантолгойг тойрсон маргаан улс төрийн хүрээнээс хальж эдийн засагчдыг хүртэл талцаж хэрэлдэх, муудалцах шалтгаан болсныг энэ удаагийн форумын эргэн тойронд өрнөсөн үйл явдлууд харууллаа.

Харин ард түмний эв нэгдлийг хангах Ерөнхийлөгчийн илтгэл тийм байж чадсангүй. Бөөрөнхий, хаягласан эзэн нь тодорхой бус, аль нэг талыг барьсан, эзэнгүй атлаа эрх баригч намынхны дотоодын зөрчил туйлдаа хүрчээ гэдэг нь хэнд ч ойлгогдохоор улс төрийн илтгэл байлаа. Хариуцлагын тухай асуудлыг хөндөхдөө ч нэг хүнийг, том төслүүдийг хөндөхдөө ч нэг хүнийг онилсон нь илт. Гэвч бизнес эрхлэгчдэд бид ямар нэг байдлаар улс төрийн дарамт үзүүлэхгүйгээр дэмжих ёстой гэсэн түүний санал цагаа олсон уриалга байсан ч бизнес эрхлэгчээ дэмжиж байгаа нэрийдлээр юу ч хамаагүй өгөөд явуулна гэсэн үг биш юм. Эдийн засгийн форумд тавьсан эдгээр улс төрийн илтгэлүүдээс иргэд хоёр л дүгнэлт хийжээ.

“Нэгдүгээрт, Ч.Сайханбилэгийн үг бол МАН-д тавьж буй хуурай агсам, харин Ерөнхийлөгчийн үг MCS-ийг өмөөрч, Х.Баттулгыг буруутгасан эзэнгүй үг байсан гэх дүгнэлт. УИХ-ын даргын үг энэ удаад алтан дунджийг барьж чадсан. Тэрбээр эдийн засгийн өнөөгийн хүндрэл зөвхөн энэ төрийнх биш үе үеийн УИХ, Засгийн газрын алдаа бөгөөд уул уурхайг хэт шүтсэн эдийн засагтай олон жил явсан бидний балаг гэдгийг онцолж байлаа. Эцсийн дүндээ Тавантолгойг тойрсон маргаан улс төрийн хүрээнээс хальж эдийн засагчдыг хүртэл талцаж хэрэлдэх, муудалцах шалтгаан болсныг энэ удаагийн форумын эргэн тойронд өрнөсөн үйл явдлууд харууллаа.”

“Том ордын төлөөх эрх ашиг, түүнийг тойрсон улстөржилт, гадны компаниудын турхиралтад салбараараа толхилцож, ганхдаг байдал маань засрахгүй, энэ байдлаа өөрчлөхгүй л юм бол бид 10 жилийн дараа өнөөх л солонгоруулах тухай мөрөөдлөө ярьж, уул уурхайгаас хэт хамааралтай болгосон буруугаа бие биенээсээ эрж хайсаар суух нь. Эцсийн дүнд үр дүн гарахгүй юм бол ингэж чуулахын хэрэг юун. Оймсоо шидэлцэх газар мундаагүй.”

Монгол Улс эдийн засгийн хямрал уул уурхайн түүхий эдийн уналт, дотоодын үйлдвэрлэгчид хөл дээрээ бат зогсч чадахгүй байгаагаас биш улстөрчдийнхөө, улс төрийн намуудынхаа талцал хуваагдал, гацаасан, шантаажилсан эрх ашгаас болж улсаараа хэвтэрт оржээ гэдгийг л энэ форум харууллаа, бас мэдрүүллээ. Том ордын төлөөх эрх ашиг, түүнийг тойрсон улстөржилт, гадны компаниудын турхиралтад салбараараа толхилцож, ганхдаг байдал маань засрахгүй, энэ байдлаа өөрчлөхгүй л юм бол бид 10 жилийн дараа өнөөх л солонгоруулах тухай мөрөөдлөө ярьж, уул уурхайгаас хэт хамааралтай болгосон буруугаа бие биенээсээ эрж хайсаар суух нь. Эцсийн дүнд үр дүн гарахгүй юм бол ингэж чуулахын хэрэг юун. Оймсоо шидэлцэх газар мундаагүй.

Монголын эдийн засгийн гарцыг эрэх бус индэр ашиглаж нэг нэгнээ буруутгаж, зүхэх гэж чуулдаг бол дахиад ингэж чуулахын ч хэрэг алга. Хайран мөнгө. Эдийн засгаа төрөлжүүлэх, үйлдвэрлэгчдээ дэмжих талаар ажиллаж байгаа хүмүүс энэ төрд олон бий. Тэдэнд ажлаа хийх боломжийг нь бүрдүүлээд өгчих. Чуулж хуралдсанаараа бол бид Азийн бар байтугай хөгжих байлаа. Зургаан жилийн өмнө ярьснаа өнөөдөр хэрэгжүүлчихсэн бол нэг нэгнээ алуурчнаар нь дуудаж, Төрийн гурван өндөрлөг нь илтгэл тавьж хэрэлдэхгүй байсан гэдгийг тунгаах цаг нь болсон байна. Мах муудахаар хуушуур ихдэх, ажил муудахаар хурал ихдэх гэдэг дээ.

Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Өнөртогтох


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!