Жастин яагаад Селенагаас салсан бэ?

Диснейн од, дуучин жүжигчин Селена Гомез, дуучин Жастин Бибер нар дэлхийд алдартай хосуудын тоонд зүй ёсоор тооцогддог байсан үе саяхан.  Гэвч тэдний салалт дэлхийн шүтэн бишэрэгчдийг нь шуугиулаад авсан төдийгүй буцаад нийлэх болов уу гэсэн хүлээлт олны дунд одоо ч бий.  2010 оноос эхэлсэн тэдний хайрын романс олны өмнө ил байсан төдийгүй тэд салж нийлсээр өдийг хүрсэн. Тэд салахдаа дахин хэзээ ч эргэж нийлэхгүй гэж байсан юм. Гэхдээ хосууд үүний дараа хэд хэдэн удаа эргэн нийлж байсан. Тэгвэл тэдний хайрын түүхийг эргэн дурсъя. heart

heart Менежерээрээ дамжуулж танилцжээ
Селена Гомез, Жастин Бибер хоёрын менежерүүд нь PR сурталчилгаа хийхийн тулд тэднийг танилцуулж байжээ. Жастин Бибер, Селена Гомез нарын хайр түүхэнд хоёр дуучны менежерүүд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Тэр хоёрыг болзож буй мэтээр мэдээлэл цацаж, PR сурталчилгаа хийхийн тулд Биберийн менежер Гомезийн менежер руу ханддаг байж. Селенагийн менежерээр тухайн үед ээж нь ажилладаг байсан бөгөөд энэ санал түүнд тун дажгүй санагджээ. Ийнхүү Жастин, Селена хоёр 2009 оны сүүлчээр танилцсан юм.

heart “Бид зүгээр л найзууд”
Хайр сэтгэлийн холбоотой мэт харагдуулах хоёр менежерийн төлөвлөгөө сайнаар эргэж, Жастин Селена хоёр үнэн сэтгэлээсээ нэг нэгэндээ дурлажээ. Тэдний харилцаа 2010 онд эхэлсэн юм. Гэвч хосууд эхэндээ харилцаагаа нууж иржээ. Биберээс хоёр насаар эгч Селена хэвлэлийнхэнд “Би Биберийг дүү шигээ харж ханддаг” гэдэг байсан бол Бибер “Бид зүгээр л сайн найзууд” гэж сэтгүүлчдэд хариулдаг байв.

heart Эцэст нь хосууд гэдгээ албан ёсоор мэдэгдэв
Хамтдаа амралтад явах, энд тэндэхийн арга хэмжээ, үдэшлэгт байнга хамт явж харагдах хоёр папарациудын хараанаас ердөө мултарсангүй. Эцэст нь 2011 оны гуравдугаар сарын 3-нд хосууд болзож буй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

heart Селена дарамталж сүрдүүлсэн зурвасуудаар “булуулдаг”
Цахим сүлжээнд хосуудын үнсэлцэж буй зураг тархсаны дараа Биберийн шүтэн бишрэгчдийн зүгээс Селанад дарамталж сүрдүүлсэн зурвасууд их ирдэг байжээ. Түүнчлэн Жастинаас хоёр насаар эгч Селена бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэрэгт хүртэл буруутгагдахаа шахдаг байв.

heart Селана “ариун байхын бэлгэдэл” бүхий бөгж зүүдэг байсан
Дуучин Селена Гомез “аруин байхын бэлгэдэл” бүхий бөгжийг 12 настайгаасаа эхлэн зүүдэг байжээ. Ийм бөгж зүүсэн эмэгтэй хуримын анхны шөнө хүртэл охин биеэ хадгалахыг тангарагласан гэсэн үг юм. Гэвч 2011 оны хавар дуучин Селена бөгжөө тайлсан бөгөөд хэвлэлүүдээр түүнийг охин биеэ Биберт өгсөн гэж бичдэг юм.

broken heart Анхны салалт
2012 оны арваннэгдүгээр сард хосууд салж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Үүний шалтгааныг ойр дотны хүмүүс тэр хоёрын ажил, амьдралын цаг тохирохгүй байгаа гэсэн бол хэвлэлүүдээр Жастин Биберийн араар тавилттай болсон бичиж байв. Тухайн Бибер дуучин Рианна, загвар өмсөгч Миранда Керр нартай нэр холбогдож байжээ.

heart  Тэврэлдэж буй Селена, Жастин хоёрын зураг цахим ертөнцөд цацагдав
2013 оны дөрөвдүгээр сард Жастин өөрийн инстаграм хуудаснаа Селенатай тэврэлдэж буй зургаа оруулжээ. Энэ нь Селена Жастинд хоёр дахь боломж олгосон гэдэг ч Жастин туршилтын хугацаандаа хангалттай сайн байж чадаагүй бололтой хосууд дахин салсан юм.

heart Тейлор Свифт Биберт дургүй
Дуучин Тейлор Свифт, Селена Гомез нар сайн найзууд. Найз охиных нь зүрхийг үргэлж шархлуулдаг Биберт дургүй гэдгээ Тейлор нуудаггүй байсан юм. Тэрээр Селенаг Биберийн нөлөөллөөс холдуулахыг ихэд хичээдэг байв. Түүнчлэн Жастин ч гэсэн Тейлорт дургүй байсан юм.

heart Жастин хар тамхины хэрэгт холбогдсон нь Селенаг гонсойлгов
Жастин Биберийн хувьд 2014 он хамгийн адал явдалтай жил байсан гэхэд хилсдэхгүй. Тэрээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хар тамхи хэрэглэсэн хэргээр ял сонсох шахсан юм. “Селенад хүмүүжилтэй, ёс суртахуунтай залуучууд таалагддаг” гэж түүний найз хэлж байсан бол Жастин тус шалгуурт ердөө тохирохгүй байлаа.

heart Жастин Кендал Женнер болон Хейли Болдуинтэй нэр холбогдов
Жастин, Селена нар эргэн нийлээд удаагүй байсан. Парисын загварын долоо хоногийн үеэр Жастин Бибер загвар өмсөгч Кендал Женнертэй нууцхан болзсон нь ил болж, паппарацуудын дуранд өртжээ. Мөн тэрээр загвар өмсөгч Хейли Болдуинтэй зүгээр найзууд гэдэг ч үнсэлцэж буй зураг нь өнгөрөгч зул сарын баяраар тарсан юм. Тиймээс тэднийг хосуудын харьцаатай гэж олон нийт үздэг болжээ.

heart Селена “The Heart Wants What It Wants” дуугаа Жастинд “хаягласан”
Дуучин Селена 2014 арваннэгдүгээр сард шинэ дуугаа гаргасан нь Жастинд хаягласан байлаа. “Би түүнийг болон түүний зүрх сэтгэлийг сайн мэддэг гэж бодож байлаа. Тэр миний зүрхийг шархлуулахгүй гэдэгт би итгэлтэй байсан. Гэвч хэтэрхий итгэлтэй байх нь тэнэг хэрэг гэдгийг би мэдээгүй байж. Сэтгэл хүний тархинд захирагдахгүй юм даа” хэмээн интро хэсэгт уйлан ярьдаг нь мэдээж Жастинд зориулагдсан.

heart  “Селена миний анхны, жинхэнэ хайр байсан”
Харин Дуучин Жастин Биберийн сүүлд гаргасан “Purpose” гэх шинэ цомогт нь Селена Гомезд зориулан гаргасан гурван уран бүтээл багтсан байна. “Селена миний анхны, жинхэнэ хайр байсан. Миний хайрладаг хүмүүс өөр хүмүүстэй хамт байхыг харах надад хэцүү санагддаг. Гэхдээ би Селенаг аз жаргалтай байгаасай л гэж хүсч байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт Селенатай буцаж нийлэх боломж гарвал татгалзахгүй” гэж Бибер хэлжээ.

heart  Жастин одоо ч Селенад хайртай
Тэрээр саяхны нэгэн ярилцлагандаа ч энэ талаараа ярьж дууныхаа клипэнд ч Селенагийн нэрийг оруулсан байдаг. Гэхдээ видео клипэнд түүний нэр бараг анзаарагдахгүй төдий гарч өнгөрдөг юм. Жишээ нь түүний “Where are you now” болон “What Do You Mean” дууны клипэнд Селенагийн нэр зурвасхан гардаг. Мөн тэрээр өнгөрөгч гуравдугаар сарын 20-нд өөрийн Инстаграм хуудсанд Селенаг үнсэж байгаа зургаа хийсэн нь одоо ч түүнийг хар уст ялдам бүсгүйдээ хайртай гэдгийг батлах аж.

Эх сурвалж: Yolo.mn