Тэр чамд хайртай гэдгийг нотлох 20 шалтгаан

Хүн болгон өөрийн хайраа янз янзаар илэрхийлдэг. Зарим нь өндөр уулын орой дээр эвсэл байшингийн дээвэр дээрээс хайртай гэдгээ зарладаг бол орчин үеийн залуусын зарим нь фэйсбүүкийхээ статусаар ч зарлачихдаг болжээ. “Үйлдэл үгнээс илүү хүчтэй” гэдэг үгийг сонсож л байсан биз дээ? Харин зарим нь хайртай гэж байнга хэлэхгүй ч, үйдлээрээ батлахыг илүүд үздэг байна.

Хэтэрхий романтик байдалд дуртай байнга хайртай гэж хэлүүлэхийг хүсдэг хүнд бол тийм ч сайхан сонсдохгүй л байх л даа. Хэдийгээр чиний найз залуу/охин чинь чиний хамгийн их сонсохыг хүсдэг гурван үгийг хэлдэггүй бол тэр чамд хайргүй гэсэн үг биш шүү. Хэн хүссэн нь би чамд хайртай гээд хэлчихэж чадах боловч түүнийгээ үйлдлээрээ батлах хүн ховор гэдгийг санаарай.

Доорх 20 үйлдлийн дийлэнх шинж чанарыг найз залуугаасаа анзаарч байсан бол тэр чамд маргаангүй хайртай байх нь ээ.

 1. Тэр үргэлж чамтай холбоотой байж, мессеж болгонд чинь хариу бичдэг.

01

 2. Тэр өөрөө нэг их дургүй мөртлөө чиний дуртай зүйлсийг хамт хийхээс татгалздаггүй.

02

 3. Хамт байхдаа байнга нялуураад байхыг хүсдэггүй.

03

 4. Найзуудтай чинь найзлах гэж хичээдэг.

04

 5. Чиний тухай жижиг зүйлсийг ч хүртэл санадаг.

05

 6. Чамайг сэтгэлээ уудалж, дотроо онгойлгож байхад чинь анхааралтай сонсдог.

06

 7. Бусад хүмүүсийн хажууд байхдаа хөндий, хачин ааш гаргадаггүй, хэвийн байдаг.

07

 8. Тэр өөрийн оролцоогүй гаргасан чиний шийдвэрийг дэмждэг.

08

 9. Чамайг инээлгэхийн тулд жижиг, онцгой зүйлсийг хийдэг.

09

 10. Чамд хоч өгдөг.

10

 11. Чамд тусламж хэрэгтэй үед санаа тавих, чамайг тусламж асуугаагүй байх үед ч байнга санаа тавьж халамжилдаг.

11

 12. Хэрүүл маргааны дараа байдлыг дээрдүүлэх алхам хийдэг, чамайг тоолгүй хаядаггүй.

12

 13. Өдрийг хэрхэн өнгөрүүлсэн талаар чинь асууж, хариултыг нь анхааралтай сонсдог.

13

 14. Чиний ааш занд чинь уусаж, даган дуурайж эхэлдэг.

14

 15. Ямар нэгэн буруу зүйл хийсэн бол уучлалт гуйдаг.

15

16. Уулзах болгондоо ямар нэгэн галзуу зүйл сэдэж зугаацах биш зүгээр л хамт байхыг хүсдэг.

16

 17. Сайн дураараа чиний төлөө буулт хийдэг.

17

 18. Өөрт төрсөн мэдрэмжийнхээ талаар чамтай ярилцдаг, хуваалцдаг.

18

 19. Чамаас түүний гэрийнхэн болон найз нөхөдтэй нь эелдэг нийтэч байхыг хүсдэг.

19

 20. Чиний санаа бодлыг хүндэтгэж зөвлөгөөг чинь дагадаг.

20

Эх сурвалж: Yolo.mn