Хуурамч бөөгөөс хохиролоо авч чадахгүй байна

Эрдэнэт хотын Дэнжийн багт оршин сууж байсан иргэн О.Н нь бөө болж жүжиглэж, иргэдээс олон сая төгрөг авч залилсан талаар mongolianshaman.com  сайтад мэдээлсэн байна.

Тэрээр энэ хэргээр Орхон аймгийн шүүхээр шалгуулжээ. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Өршөөлийн тухай хуульд  хамрагдан суллагдсан түүхтэй аж. Харин хохирсон иргэд тэр эмэгтэйгээс залилуулсан мөнгөө авч чадахгүй байгаа юм байна. Бөө гэж өөрийгөө цоллосон тэр эмэгтэй Эрдэнэт, Улаанбаатар хотоор эргэлдэж, иргэдийг хууран мэхлэж мөнгө төгрөгийг нь авч, хохироодог байжээ. Иргэн О.Н нь 1978 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. Өөрийгөө бөө гэж нотлон харуулах ямар нэг баримт бичиггүй юм байна. Гэхдээ өөрийгөө сайн удган гэж бусдад итгүүлж чаджээ. Улмаар бусадтай нийлэн өөрийгөө сайн удган мэт дөвийлгөн, сурталчилдаг байсан гэнэ.

Тэрээр бөөгийн хүмүүсийн хэлдэгээр “тэнгэрийн улаач” болоод 10 гаруй жил болж, ГОК-ын том дарга, албан тушаалтнууд надаар засалаа хийлгэдэг, хүссэн хүнийг ГОК-д ажилд оруулж өгнө, гол нь мөнгө мэднэ гэж бусдыг хууран мэхэлж иргэдээс олон сая төгрөг авчээ. Монгол улс эдийн засгийн хямралтай байгаа үед хуурамч бөө нар байрладаг байршилаа сольж, мөн өөртөө шинэ нэр өгч, залилангаа үргэлжлүүлэх магадлал өндөртэй байгааг тус сайтад дурджээ. Монголын бөө, Тэнгэрийн “улаач” нараар иргэд үйлчлүүлэхдээ Монгол бөөгийн ямар байгууллагад харьяалагддаг, цол, хэргэм, нэрийг мэдэж харьцдаг байхыг зөвлөж байна. Түүнчлэн  бөө, тэнгэрийн “Улаач” нар ч гэсэн Монгол бөөгийн цол хэргэмээ ил тод өргөж, олон түмэнд танилцуулж байх нь зүйтэй гэж сануулж байна.

145982602857032d6c46a3e

145982600657032d56a6383

Б.Учирмаа

Эх сурвалж: Шуурхай.мн