Ерөнхийлөгчийн зарилгыг Цэцээр хянуулахаа мэдэгдлээ

УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцүүлэхээр УИХ-ын даргад ханджээ. Тэрбээр АНУ-ын иргэн Ж.Капла, БНФУ-ыг иргэн К.Ж.Дэвид, Х.В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлсэн Ерөнхийлөгчийн зарлигийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа аж. Тодруулбал, шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Тиймээс тус зарлигийг хүчингүй болгох асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх, мөн зарлиг нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гаргуулахаар Цэцэд хандахыг хүсч УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн байна.

Эх сурвалж: 24tsag.mn