Хаврын ядаргаанаас хэрхэн гарах вэ?

Олон хүн хаврын улиралд ядарлаа, нойроо дийлэхгүй байна гэх нь ихэсдэг. Ер нь ядаргаа нь хүн бүрт илэрч байдаг физиологийн үзэгдлүүдийн нэг аж. Биеийн тамирын дасгал, хүнд хүчир ажил хийн энерги эрчим гаргахад эрүүл чийрэг хүн ч их бага хэмжээгээр ядардаг. Ийм үед хангалттай витаминлаг хоол хүнс хэрэглэж, хөнгөн дасгал хийж, халуун устай ваннд ороод сайхан амрахад ядаргаа тайлагддаг. Харин ядаргаанд орсон гэдгээ хэрхэн мэдэх вэ?

1. Байнга нойрмоглож, компютер эсвэл зурагт үзэх үед нүд тань бүрэлзэх, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрсэн бол та ядаргаанд орсон гэсэн үг. Хэдий та сайн унтаж амарсан ч эдгээр шинж тэмдэг илэрсээр байгаа бол эмчид үзүүлэх хэрэгтэй.

01

2. Жин хасах. Биеийн тамир эсвэл хоолоо сойгоогүй байхад жин хаяж байгаа бол ядаргаанд орсон гэсэн. Их тамирдсаны дараа хүний жин буурдаг байна. Жин хаяж эхэлсэн бол амин дэмээр баялаг хүнс хэрэглэх хэрэгтэй.

02

3. Нуруу өвдөх. Хэрвээ таны нуруу удаан хугацаагаар өвдсөн бол таны тархинд асуудал үүссэн гэсэн үг. “Тархины ачаалал нэмэгдсэнээр нуруу болон үе мөч өвддөг” хэмээн АНУ-ын Хавдрын нийгэмлэгээс мэдээлжээ. Унтаж байхад тархи ажиллаж, сайн амарч чадахгүй байгаа бол та ядаргаанд орсон гэсэн үг.

03

4. Хумс амархан хугарах, үс унах, арьс хуурайших болон арьсны зөөлөн хэсэг дээр хавдартай зүйл гарсан бол архаг ядаргаанд орсон гэсэн. Эдгээр шинж тэмдэг зэрэг илэрч байгаа бол заавал эмчид үзүүлээрэй.

04

5. Эмэгтэйчүүдийн хөлийн тавхай байнга өвддөг бол саванд асуудал үүссэн гэсэн үг. Ядаргаанаас болж хөлийн тавхай өвдөж эхэлдэг бөгөөд улмаар умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг байна.

05

6. Хуруу эсвэл гарын салаагаар үү гарах нь элбэгшсэн бол ядаргаанд орсон гэсэн. Үүг хурдан эмчлэхгүй бол арьсны хорт хавдраар өвчлөх магадлалтай.

06

7. Шалтгаангүйгээр өндөр халуурах, тамирдах зэрэг шинж тэмдэг илэрсэн бол заавал эмчээс зөвлөгөө авч, эмчилгээ хийлгээрэй.

07

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close