Н.Алтанхуяг БРАВО

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг энэ сарын 4-нд мэдээлэл хийж, улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар нэлээд чангахан дуугараад авлаа. Товчхондоо бол, түүнд БРАВО гэж хэлэх хэрэгтэй биз ээ.
АН дотор юу болоод байгааг тэрээр товч бөгөөд тодорхой хэлчихлээ. Монголын улс төр өнөөдөр ямар арга замаар явж байгааг “…Эх орноо гэх сэтгэлгүй, ханаж цаддаггүй шуналтай хүмүүс төрийн эрх мэдлийг хувийнхаа явцуу зорилгодоо увайгүй ашиглаж, монгол хүн монголдоо сайхан амьдрах хүслийг нухчин дарж, Засгийн газрыг хүртэл огцрууллаа. Тэд төрөө хутган үймүүлж, баялаг бүтээгчдээ айдас хүидэст автуулж, хуулиин нэрээр далайлган, айлгаж, мөнгө, бизнес, лицензийг нь ил тод дээрэмдэж байна…” гэж ингэж тодорхой хэлсэн төрийн өндөр албан тушаалтан байсан билүү.
2012 оны сонгуулиас хойш эд хөрөнгөө, ажил албаа, компаниа, лицензээ, аж амьдралаа засаг, хуулийн нэр барьсан дээрэмчдэд дээрэмдүүлж, шоронд орж, дарамтлуулсан бэ гэдгийг тооцоод гаргаад ирвэл урт жагсаалт гарах биз ээ. Ийм хэлмэгдүүлэлт, засаг хуулийн нэр барьсан дээрэм болдог юм байна гэдгийг биеэрээ мэдэрч, амссан учраас Н.Алтанхуяг өнөөдөр ингэж дуугарч байгаа. Түүнээс хар нүднээс хөмсөг гадуур гэдэг шиг өөр дээр нь өөрийнх нь амьдралд, гэр бүлд, найз
нөхдөд нь тулаагүй бол Н.Алтанхуяг магадгүй мэдэхгүй, мэдрэхгүй ингэж дуугарахгүй л байсан болов уу даа.
“Хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг болсон. Тэд таалагдаагүй, барьцаалах боломжгүй, золиослох шаардлагатай хүмүүсээ тэр шударга бусын хонгилоор ямар ч шударга ёсны хэмжүүргүйгээр зохиомол хэрэг үүсгэж, ялтан хэрэгтэн болгож чадаж байна. Тэд ашиглах гэсэн зарим хүнийхээ шийдвэр гаргах эрхийг сүрдүүлээд, барьцаалаад сейфэнд нь хийгээд цоожилчихдог болсон” тэр бүлэглэлийн эсрэг тэмцэж, тэдэнд “Битгий давар” гэж үнэхээр хэлж чадвал монголчууд таныг хүрээлээд л авах биз ээ.
Эх сурвалж: Shuurhai.mn