Улаанбаатар Азийн хамгийн аюултай хотын жагсаалтад багтжээ

“Worldatlas.com” аялал жуулчлал, дэлхийн газарзүйн вэб сайт Азийн хамгийн аюултай  10 хотыг нэрлэлээ. Хамгийн хачирхалтай нь Монгол Улсын маань нийслэл Улаанбаатар тус жагсаалтын долдугаарт бичигдсэн байв.

Түүнчлэн Малайзын дөрвөн ч хот Азийн хамгийн аюултай хотуудын жагсаалтад багтсан байх аж. Мөн Филиппиний хоёр хот жагсаалтын найм, есдүгээрт эрэмбэлэгдэж байна.

Тус сайт энэхүү жагсаалтыг гаргахдаа жуулчдыг хохироосон хулгай, дээрэм зэрэг  гэмт хэргийн гаралтын тоог харгалзан гаргажээ. Ингээд хамгийн аюултай 10 хотын жагсаалтыг хүргэе.

1.    Пакистаны Карачи хот
2.    Малайзын Куала Лампур
3.    Малайзын Петалинг-Жая
4.    Энэтхэгийн Гургаон
5.    Малайзын Кланг
6.    Бангладешийн Дака
7.    Монголын нийслэл Улаанбаатар
8.    Филиппиний Манила
9.    Филиппиний Кесон
10.    Малайзын Иохор Бахру

Эх сурвалж: www.mminfo.mn

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close