Орчин цагийн Ромео жүжигчин Б.Шинэбаярын найз бүсгүй хэн бэ?

Өнгөрсөн онд дахин шинээр тавигдсан алдарт “Ромео Жульетта” жүжгийн гол дүрд жүжигчин Б.Шинэбаяр, О.Дөлгөөн нар тоглосон. Тиймээс ч тэд орчин цагийн Ромео, Жульетта гэгдэх болсон. Орчин цагийн Ромео Б.Шинэбаяр “Атганд үлдсэн эрдэнэ” кинонд тоглосноосоо хойш жүжигчин А.Ганчимэгтэй нэр холбогдоод байгаа.  Тэгвэл яг үнэндээ жүжигчин А.Ганчимэг Б.Шинэбаярын найз бүсгүй биш, тэд уран бүтээлийн хамтрагчид аж.

Харин түүний дурлалт бүсгүй Г.Хандаа хэмээх бүсгүй юм байна. Сонирхолтой нь орчин цагийн Ромеогийн найз бүсгүй Жульеттад тоглосон жүжигчин О.Дөлгөөнтэй тун ч адилхан юм билээ. Юутай ч “Аав”, “Атганд үлдсэн эрдэнэ” кинонуудын гол дүр, “Ромео Жульетта” жүжгийн Ромеогийн дүрээрээ олонд танигдсан, ирээдүйтэй жүжигчин гэгдэх Б.Шинэбаяр найз бүсгүйтэй гэдэг нь тодорхой болж, фен охид нь урам хугарч эхэллээ.

Эх сурвалж: Mnews.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!