Талхнаас урлаг болтлоо хөгжсөн бялуу

Бялуу бол та бидний түгээмэл хэрэглэдэг бас идэх дуртай амттан билээ. Ингээд бялууны талаарх бяцхан мэдээлэл болон бялуу чимэглэх олон олон аргыг танд санал болгож байна. Бялууны үүсэл эртний Египтээс эхлэлтэй бөгөөд бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг талх маань бялууны өвөг дээдэс шүү дээ. Хүн төрөлхтөн арвай буудайг боловсруулж эхэлсэн цагаасаа талх барьж, боов хийж эхэлсэн боловч бялуу хийх нарийн аргыг арай хожуу олсон юм. Анх Египтийн фараон хүнсэндээ талхыг зөөлрүүлж элдэв самар, хатаасан жимс жимсгэнэтэй иддэг байсан байна. Энэ арга нь улам бүр нарийсч талхыг олон аргаар исгэж, амтлаж явсаар бялуу, бялууны кекс хийх үндсэн арга техникийг нээсэн гэдэг. Өдгөө бялуу нь та бидний баяр хөөр, тэмдэглэлт үйл явдал, баярт тохиол бүрийг хамт хуваалцдаг дэлхийн хэмжээний нарийн боов болжээ.

20

Дэлхийн хамгийн өндөр бялууг Хятадад хийжээ. Одоогоор дэлхийн хамгийн өндөр бялуу хэмээн Гиннест бичигдээд байгаа бялууны өндөр 8м бөгөөд 2000кг жинтэй гэнэ. Энэхүү бялууг хийхэд 20 тогооч, 24 цагийн турш зогсолтгүй ажилласан байна. Мөн бялууны орцонд нийт 500кг өндөг, 260кг гурил, 200кг цөцгий, 100кг жимс, 80 кг шоколад оржээ. Бялууг Бээжин дэх Люн-Ян их дэлгүүрийн зааланд байрлуулсан байна. Бялуу нь 8 давхар бөгөөд давхар бүрийг зузаан металь төмрөн дээр тогтоосон байна.

02

Дэлхийн хамгийн жижиг бялуу мөнгөн зоостой тэнцэнэ. 17гр жинтэй энэхүү шоколадтай бялууг Ангилийн иргэн Сара Тюнь хэмээн нарийн боов хийх хоббитой жирийн нэг бүсгүй гэртээ хйисэн байна. Тэрээр маш олон удаагийн оролдлого хийсний эцэст амжилттай болж дэлхийн хамгийн жижиг бялууг Гиннест бүртгүүлж чаджээ.

03

Хамгийн секси бялуу. Английн нэгэн залуу эр найз бүсгүйнхээ 30 насны ойд зориулан дэлхийн хамгийн секси бялууг маш өндөр үнээр хийлгэж бэлэг барьсан байна. Ямархуу секси бялууг болсныг та өөрөө хар л даа…

04

05

Дэлхийн хамгийн урт бялуу 1615м урттай аж. АНУ-ын Нью Орлйены нэгэн нарийн боовны мухлагын нарийн боовчид үүнийг хийсэн бөгөөд тэд эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдарт хандивлах мөнгө олохын тулд 500 ширхэг ширээ дамжин үргэлжилсэн 1615м урттай дэлхийн хамгийн урт бялууг хийсэн аж.

06

Ингээд энгийн нэг талхнаас урлаг болтлоо хөгжсөн бялууны амтат зургуудыг орууллаа. Энд sweetkitchen-ний нарийн боов, бялуу хийх сонирхолтой, авьяаслаг бүсгүйчүүдийнхээ урласан амтат бялууны зургуудаас бас бий.

07

19

18

17

16

15

14

13

12

11

10

09

08

Эх сурвалж: 1000jor.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй