Торго шиг зөөлөн арьстай болох нууц

Хаврын салхинд арьс чинь хуурайшаад, өнгөө алдаж байна уу? Эсвэл хэт тослогтоод шороо, тоос наалдаад арьс чинь бохирдоод байна уу? Хэрвээ танд ийм асуудал тулгарсан бол арьсаа чийгшүүлэх шалгарсан аргуудыг хэрэгжүүлээд үзээрэй.

1. Авокадо жимсийг сайтар нухаад 1 цайны халбага зөгийн бал , ½ цайны халбага нимбэгний шүүс, бага зэрэг тараг нэмээд сайтар холиод хөргөгчинд хөргөнө. Бэлэн болсон маскаа нүүрэндээ жигд түрхээд 20-30 минут болгоод цэвэрлэнэ.

01

2. Өндөгний цагааныг ялгаж аваад, 3 дусал нимбэгний шүүс болон ½ халбага зөгийн бал нэмээд сайтар холиод нүүрэндээ жигд түрхэнэ. 20 минутын дараа цэвэрлээрэй.

02

3. 1/3 гадил, 1 цайны халбага зөгийн бал, 1 цайны халбага цөцгий хийгээд холиод маск тавина. 20-30 минутын дараа цэвэрлэнэ.

03

4. Өргөст хэмхийг миксердээд 50 гр тараг, багахан хүнсний хивэг нэмээд сайтар хутгаад нүүр болон хүзүүндээ жигд түрхэж өгөөрэй.

04

5. Сүү хэвэнд хийж хөлдөөгөөд мөсөөрөө нүүрэндээ тойрог маягаар зөөлөн массаж хийж өгнө. Энэ нь нүүрийг чийгшүүлэхээс гадна арьсыг чангаруулж, нүүрний будаг илүү тогтоцтой болж өгдгөөрөө давуу юм.

05

6. Арьсаа чийгшүүлэх хамгийн хялбар бөгөөд энгийн, зардал багатай арга бол өргөст хэмх нимгэн хэрчээд эсвэл нухаад нүүр хүзүүндээ жигд тавьж өгөх. Энэ арга нь хуурай арьстай хүмүүсд илүү тохиромжтой.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!