Селена Гомез эрчүүдийн сэтгүүлийн нүүрийг чимлээ

Жүжигчин, дуучин Селена Гомез эрчүүдийн “GQ” сэтгүүлийн нүүрийг өөрийн дур булаам зургаараа чимжээ. Эдүгээ 23 настай үзэсгэлэнт бүсгүй тус сэтгүүлд богино өмд өмсч зургаа авхуулсан байх аж.  Диснейн хүүхдийн сувгаас ажлынхаа гарааг эхэлж, дэлхий дахинаа од болж чадсан дуучин бүсгүй хүүхэд насны дурсамжаасаа мөн уг сэтгүүлд ярьсан байна. Тэрбээр “Бүх л хүний амьдрал өөрсдийнх нь хүссэн шиг байдаггүй. Яаж амьдрахаа би өөрөө л сонгосон. Тиймээс одоо энд суугаад “Бурхан минь. Би ямар хөөрхөн юм бэ. Миний хүүхэд нас бусдынхтай ижил байгаагүй” гэж яриад л сууж байна. Энэ бол санаа зовоод байх асуудал биш” хэмээн ярьсан байна.

01

02


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй