Хаалттай хаалганы цаадах МАН, АН-ын хуралдаан “халуухан” болов

Улс төрийн хоёр том хүчин болох МАН, АН-ын Бага хурал, ҮЗХ-ны хуралдаан өчигдөр улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдвийн нэг байлаа. Тодруулбал, өглөө намынхаа удирдах төвшний гишүүдэд сургалт явуулж эхэлсэн МАН-ын Бага хурал, үдэш 16.00 цагт арайхийн ирцээ бүрдүүлж эхэлсэн.

АН-ын ҮЗХ-ны хуралдааныг улс төр судлаачид, хэвлэл мэдээлэл, парламентад суудалтай болон суудалгүй улс төрийн намууд анхааралтай ажиглаж байв. Учир нь улс төрийн томоохон шийдвэрийг гаргах учраас ийн анхааралтай ажигласан хэрэг. МАН-ын Бага хурал үдээс өмнө намынхаа гишүүдэд сургалт зохион байгуулан хаалттай хуралдсан бол харин үдээс хойш Удирдах зөвлөл нь хуралдаж, улмаар МАХН-тай нэгдэх эвсэх асуудлаар санал бодлоо солилцжээ. Хаалттай хаалганы цаана олон зүйл болсон сурагтай. Тодруулбал, “бөөлжсөн бөөлжсөө эргэн долоож” буй МАН-ын даргын дураараа шийдсэн үйлдэлд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын гишүүдээс гадна намаа хоёр салах үед Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан У.Хүрэлсүх нар тун ч бухимдалтай ханджээ.

Бага хурлын гишүүдээс гадна Удирдах зөвлөл дотроо ч энэ талаар зөрчилдсөн бөгөөд МАХН-тай эвссэнээс АН-ын саналыг хүлээж аваад сонгуульд дангаараа орох нь зөв гэсэн байр суурь илэрхийлэх гишүүд ч цөөнгүй байсан аж. Мөн МАН-тай эвсэх эсэх асуудлаар нэгдсэн байр суурьт хүрснийг сонссон МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирсэн нь тун ч анхаарал татсан үйл явдал байв. Бага хурлын шийдвэр болон хаалттай хаалганы цаана мөн л эв нэгдлийн зарчмаар хуралдахаар болсон АН-ын ҮЗХ-ны хурлын эргэн тойрондох үйл явдлыг тоймлон хүргэе.

МАН, МАХН-ынхан 51:25-аар тохиролцжээ

МАН Удирдах зөвлөл нь хуралдаж, МАХН-тай нэгдэх асуудлаар шийдвэр гаргалаа. Энэхүү асуудлаар МАН-аас УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, МАХН-аас Ч.Улаан нар мэдээлэл хийлээ. Эвсэх эсэх асуудлаар хоёр намаас байгуулагдсан ажлын хэсгүүд нийтдээ 10 удаагийн уулзалт хийж, УИХ-ын сонгуулийн мандатыг хоёр нам 51:25 харьцаатайгаар хуваахаар тохиролцсон байна. Харин жагсаалтыг 18:10 харьцаатай байхаар санал нэгджээ.

“Эвслийн удирдах зөвлөл нь 50:50-ын харьцаатай байна. Эвслийн тэргүүн нь УИХ-д хамгийн олон суудалтай МАН байна. Харин Удирдах зөвлөлийн дарга нь МАХН-ын дарга байна гэж ойлголцсон. Үүний дараагийн асуудал бол ажлын хэсгүүд гарсан үр дүнгээ өөрийнхөө намын төлөөллийн байгууллагад хэлэлцүүлж танилцуулах үүрэг хүлээж байгаа”

Ажлын хэсгийн уг саналыг өчигдөр МАН-ын Бага хурлаар авч хэлэлцсэн. Өнөөдөр МАХН-ын Бага чуулган хуралдаж, нам дотроо зөвшилцсөнөөр хоёр намын эвсэж сонгуульд орох асуудал үндсэндээ шийдэгдэх аж. Сонгуулийн хуулийн дагуу улстөрийн нам эвслүүд энэ сарын 20 буюу энэ долоо хоногийн гурав дахь өдрийн 18:00 цагаас өмнө Аудитын газар хүргүүлэх учиртай. Тиймээс эдгээр өдрүүдэд хоёр намын удирдлагын төвшинд ажлын хэсгийн санал дэмжлэг хүлээвэл Эвслийн бүлэг байгуулагдаж, УЗ-өөр мөрийн хөтөлбөрөө эцэслэн батлах юм. МАН-МАХН эвслийн даргаар МАН-ын дарга М.Энхболд, ТУЗ-ийн даргаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг тус тус томилохоор шийдвэрлэсэн ажээ. УИХ-ын сонгуульд оролцох УИХ дахь нам тус бүрийн квотын асуудлын тухайд МАХН тойрогт 15, жагсаалтад 10 нэр дэвшигч буюу нийт 25. Харин МАН тойрогт 33, жагсаалтанд 18 нийт 51 хүнийг тус тус нэр дэвшүүлэх гэнэ.

Ийнхүү эвсэж буй учир хариуцлагаа хамтдаа үүрэх, амласан амлалтаа тууштай биелүүлэх, эвслийн бат бэх байлгах, тогтвортой ажиллуулах зорилгоор УИХ-ын дарга Ерөнхий сайдыг квотоос гадуур хоёр нам ээлжлэн нэр дэвшүүлнэ гэдэг зарчим тохиролцсон байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Квот гэдгийг юу гэж ойлгож байна вэ гэхээр Монголын ард түмэн МАН МАХН-ын эвсэлд санал өгч ялалт байгуулсан тохиолдолд УИХ болон Засгийн газрын бүрэлдэхүүнийн сонгуулийн бодит дүнг үндэслэж хуваарилна гэсэн зарчмыг барьсан. Орон нутгийг сонгуульд эсвэл болж оролцоно.

Эвсэл болж оролцохдоо 2012 оны тухайн орон нутгийн сонгууль намуудад өгсөн санал, ИТХ дахь суудлын тоог харгалзан тухайн орон нутгийн намын байгууллагууд гэрээнд харилцан тохиролцоно гэдэг заалтыг оруулж өгсөн. Мэдээж түүн дээр ИТХ-ын дарга, Засаг даргын асуудлууд гарна. Энэ бол сонгуулийн үр дүн дээр үндэслэж шийдэгдэнэ гэдэг зүйл яригдсан. Нэг үгээр хэлэхэд энэ бүх хэлцлийн цаана юу явагдаж байна вэ гэхээр Монгол Улсын эдийн засаг хямарчихсан байна. Иргэдийн амьрал өдрөөс өдөрт хүндэрч байгаа ийм нөхцөл байдалд МАН МАХН улс төрийн хариуцлагаа өндөржүүлж энэ сонгуульд ялахаас өөр аргагүй боллоо.

Ингэж байж улс орны эрх ашиг, ард түмний нийтлэг эрх ашиг хангагдана гэж үзэж энэ гэрээ хэлцлийг хийсэн. Эвслийг удирдаж орох асуудал мөн яригдана. Эвслийн удирдах зөвлөл нь 50:50-ын харьцаатай байна. Эвслийн тэргүүн нь УИХ-д хамгийн олон суудалтай МАН байна. Харин Удирдах зөвлөлийн дарга нь МАХН-ын дарга байна гэж ойлголцсон. Үүний дараагийн асуудал бол ажлын хэсгүүд гарсан үр дүнгээ өөрийнхөө намын төлөөллийн байгууллагад хэлэлцүүлж танилцуулах үүрэг хүлээж байгаа. Үүнээс гадна улс төрийн бүр төрлийн хэлмэгдүүлэлтийг зогсоохын төлөө хамтраад сонгуульд орж байх үед эсвлээс нэр дэвшигч аль эсвэл нэг субьектийг нь хууль хяналтын байгууллагын зүгээс зогсоох, оролцуулахгүй байх гэсэн оролдлого гарах юм бол хоёр нам хамтарч тэмцэнэ” гэлээ.

Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар МАН-д элслээ

МАН-ын Бага хурал үдээс хойш 14.00 цагаас эхлэх товтой байсан ч Удирдах зөвлөлийн хурал нь сунжран урт цагаар хуралдсанаар 16.00 цагийн орчимд эхэлсэн. Бага хурал 330 орчим гишүүнтэйгээс 60 гаруй хувь нь оролцож байгаагийн дотор Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун зэрэг ховор зочид ч ирсэн. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулууны хувьд 2012 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан ч энэ удаагийн бага хурлаас тэдний МАН-ын гишүүний эрхийг сэргээж мөн бага хурлын гишүүнээр сонголоо. Хуралдааны эхэнд МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд улс төрийн илтгэл тавьсан юм. Тэрбээр “Сүүлийн дөрвөн жилд эрх баригчдын алдаатай бодлогын уршгаар Ази тивд гайхагдаж байсан Монголын эдийн засгийн өсөлт 0 зааж, бүс нутгийн хөгжиж буй орнуудаас хамгийн арын байрт орж, сүүл мушгих боллоо.

“Засгийн газар өр тавьж босгосон долоон тэрбум гаруй ам.долларын хөрөнгийг эргэн төлөгдөх боломжгүй үр ашиггүй зүйлд зарцуулснаар улс орноо өрийн дарамтад оруулаад байна” гэлээ. Бага хурлаар 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөр, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх санал хураах журам батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байгаа юм. Дугаар шилжих мөчид бага хурал хаалттай үргэлжилж байлаа.”

Эдийн засгийн хямрал улам гүнзгийрч, үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний хүрээ их хэмжээгээр хумигдсаар байна. Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудын төсөөллөөр энэ онд манай эдийн засагт өсөлт гарахгүй байх төлөвтэй байна. Төсвийн орлого гурван жил дараалан нэг их наяд төгрөгөөр тасарч, энэ хэрээр төсөвлөсөн бүх ажил хөрөнгө оруулалт зогсож, улсын төсөв их хэмжээгээр өртэй боллоо. Үндэсний мөнгөн тэмдэгт монгол төгрөг үнэгүйдлээ. Арилжааны банкуудын хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ 1.9 их наяд төгрөг болж, хоёр жилийн өмнөхтэй харьцуулах юм бол 2.2 дахин өссөн нь банк, санхүүгийн салбарын эрсдэлийг нэмэгдүүлээд байна.

Үйлдвэр худалдаа, эдийн засгийг идэвхижүүлж дотоод нөөц бололцоогоо ашиглахын оронд янз бүрийн нэртэй богино хугацаатай, өндөр хүүтэй зээл бонд гаргаж, өр тавихыг урьтал болгосон. Засгийн газар өр тавьж босгосон долоон тэрбум гаруй ам.долларын хөрөнгийг эргэн төлөгдөх боломжгүй үр ашиггүй зүйлд зарцуулснаар улс орноо өрийн дарамтад оруулаад байна” гэлээ. Бага хурлаар 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөр, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх санал хураах журам батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байгаа юм. Дугаар шилжих мөчид бага хурал хаалттай үргэлжилж байлаа.

Нийслэлийн АН сонгуульд дангаараа оролцоно

АН-ын ҮЗХ Нийслэлийн иргэний танхимд товлосон хугацаанаас нэг цагаар хоцорч эхэлсэн. Өмнө нь хэд, хэдэн удаа хуралдах гээд чадаагүй уг хуралдаанаар “Монгол хүн 2020 хөтөлбөр” дээр тулгуурлан батлах мөрийн хөтөлбөрийнхөө талаар хэлэлцэнэ. Түүнчлэн, МАН, МАХН хоёр эвсч орох тохиолдолд АН ямар байр суурьтай орох, хоёр намыг эвсүүлэхгүйн тулд хэнтэй нь ямар хувилбар ярих вэ гэдгээ шийдэх аж.

Энэхүү хурлаар 2016 оны Нийслэлийн ИТХ-ын сонгуульд Нийслэлийн Ардчилсан намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө батлах, сонгуульд оролцох шийдвэрээ гаргах, намын сонгуулийн хороогоо байгуулах гэсэн гурван асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар хуралд оролцсон гишүүдийнхээ 100 хувийн саналаар намын мөрийн хөтөлбөрөө баталж, Нийслэлийн Ардчилсан нам дангаараа 2016 оны Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох шийдвэр гаргажээ.

Ажиглагчдын зүгээс Н.Алтанхуягийн удирдсан “Алтангадас” фракци намын даргыг огцруулж, намаа хагална гэсэн таамаг дэвшүүлж байсан ч тийм зүйл болохгүй гэдгийг эх сурвалж онцлов. ҮЗХ нь 228 гишүүнээс 130 орчим гишүүн оролоцсон юм. Дугаар шилжих мөчид АН-ын ҮЗХ хаалттай үргэлжилж байлаа. Дашрамд дуулгахад, энэхүү хурлын өмнө буюу өчигдөр өглөө нийслэлийн Ардчилсан намын Зөвлөлдөх хорооны хурал болсон юм.

“Энэхүү хурлаар 2016 оны Нийслэлийн ИТХ-ын сонгуульд Нийслэлийн Ардчилсан намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө батлах, сонгуульд оролцох шийдвэрээ гаргах, намын сонгуулийн хороогоо байгуулах гэсэн гурван асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар хуралд оролцсон гишүүдийнхээ 100 хувийн саналаар намын мөрийн хөтөлбөрөө баталж, Нийслэлийн Ардчилсан нам дангаараа 2016 оны Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох шийдвэр гаргажээ.”

Мөн Нийслэлийн Ардчилсан намын Сонгуулийн салбар хороог байгуулсан байна. Даргаар нь нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл, Ерөнхий менежерээр нь Нийслэлийн ИТХ-ын дарга, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, Нарийн бичгийн даргаар нь Нийслэлийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд нар ажиллах юм байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close