in

Найз залуугаасаа салах болсны 9 шинж

Та хоёрт яг тийм гээд хэлэхэд хэцүү асуудал тулгарч, шийдэж чадахгүй мухардаад байна уу. Энэ бүхний эцэст та салахаар шийдсэн ч байж болох юм. Хэрэв доорх 9 шалтгаан танд байгаа бол та үнэхээр салах цаг нь болжээ.

1. Тэр таны зорилгыг дэмждэггүй

01

Таны найз залуу бүсгүй таны зорилгыг дэмжихгүй, ойлгохгүй байна гэдэг ХҮНДЛЭХГҮЙ байна л гэсэн үг. “Жинхэнэ” найз залуу таныг маш сайн ойлгож, зорилгодоо хүрэхэд бүх талаар тусалдаг. Таныг хүндлэхгүй байгаа хүнд цаг гарздах хэрэггүй биз дээ.

2. Найзуудаа чамаас өмнө тавьдаг

02

Мэдээж таны сайн найз, таны найз залуу хоёр хоорондоо таныг ойлгодог шигээ л сайн ойлголцдог бол сайхан хэрэг. Тийм биш байсан ч гэсэн таныг найзуудаасаа өмнө тавьдаг байх хэрэгтэй. Түүний найзууд нь “базуулчихсан” гэж ярихаас илүүтэйгээр таныг хүндэтгэж байгааг хүлээн авах чадвартай бол сайн хэрэг. Найз залуу чинь найзуудтайгаа цэнгэж явж болдог мөртлөө таныг найзуудтайгаа гарах болоход дургүйцдэг бол харин асуудал шүү.

3. Танд цаг гаргадаггүй

03

Иймэрхүү яриа болж байсан уу?

Та (13:09): Сайн уу, өнөө орой цуг хоолонд орох уу?

….
Тэр (14:37): завтай үгүйгээ сайн мэдэхгүй байнаа.
Та (14:39): аан, завтай бол орой 18 цагт нөгөө газраа уулзъя.

………
Та (17:50): би гэрээсээ гарах гэж байна. удахгүй уулзана гэж найдая.

……………….
Тэр (22:20): уучлаарай, бөөн юм болоод…

Хэрэв тэр үнэхээр утсаа шалгах завгүй байдаг бол байж болох асуудал. Ихэнхдээ иймэрхүү маягийн таныг үл тоомсорлосон, цаг гаргадаггүй үйлдэл их гаргадаг бол та салах тухай бодох хэрэгтэй болов уу.

4. Тэр яг л нойтон хамуу шиг

04

Нойтон хамуу шиг нялуун зан ядаргаатай санагдаж байна уу? Нялуун зантай залуучууд эхэндээ их сайхан санагддаг. Цаашлаад тантай байнга цуг байхыг хүсx, хаа явсан газар дагаж салахаа байдаг. Түүнгүйгээр найзуудтайгаа уулзах, дэлгүүр хэсэг гэдэг асуудал болж ирдэг. Хэрэв тийм бол түүнд маш эелдэгээр ойлгуулах хэрэгтэй. “Чамтай цуг байх нь надад сайхан байдаг л даа. Гэхдээ надад бас ганцаараа байх орон зай хэрэгтэй байна. Хүндээр битгий тусгаж аваарай би байнга чамтай баймааргүй байна” гэж хэлээрэй. Ойлгохгүй бол хохь нь л гэж хэлэх болж дээ.

5. Та хоёрын хэн нэг нь гадаадад амьдарч байгаа

05

Бие холдвол сэтгэл холддог гэсэн үг бий. Төсөөлөөд үз дээ нэгэн ресторанд маш сэтгэл татам залуу тань руу сээтэн хаяж яриа өдөн танд үнэхээр таалагдаж эхэлнэ. Мэдээж та найз залуугаа бодоод нүүр өгөхгүй байж болох л юм. Гэхдээ тэнд байгаа таны найз залуу яг ийм тохиолдолд ямар үйлдэл хийх бол?

Энэ нь заавал сал гэсэн үг биш. Хэрэв удаан хугацаагаар уулзах боломжгүй бол эртхэн “эрх чөлөө”-гөө авсан нь дээр гэж танд зөвлөх байна.

6. Тэр албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй

06

Та хоёр уулзаад багагүй хугацаа өнгөрчээ. Гэсэн хэдий ч таныг албан ёсоор найз бүсгүйгээ гэж хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдол бий. Түүнд нуух ямар нэгэн шалтгаан байна гэсэн үг. Хэрэв хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол та салах тухай бодох болж дээ.

7. Та түүнд итгэж чаддаггүй

07

Худалч хүнд дуртай хүн байхгүй. Тэр шинэ найзынхаа талаар “Тэр бол зүгээр л найз. Амлая!” гэж худлаа ярьж байгаа юм шиг санагдаад итгэж чадахгүй байвал эртхэн больсон нь дээр. Хайр итгэл дээр тогтдог гэсэн үгийг санахад илүүдэхгүй биз ээ.

8. Салж нийлсэн үерхэл

08

Нэг салаад нэг нийлээд яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй харилцаа байдаг. Түүнтэй уулзахад тийм их сэтгэл хөдлөхөө больсон бол салах талаар бодох цаг нь болжээ. Хэрэв шууд салая гэж хэлж чадахгүй байгаа бол удаан хугацаагаар тус тусдаа байгаад үзээрэй. Цаг хугацаа бүгдийг харуулах болно.

9. Ирээдүйд хамтдаа гэж төсөөлөгдөхгүй байна

09

Хэрэв та хоёрын хэн нэг нь ирээдүйдээ цуг байгаагаар төсөөлдөггүй, нэг л итгэж өгдөггүй бол үнэхээр асуудал шүү. Цаашид үерхлээ үргэлжлүүлэхийг хүсэхгүй байна л гэсэн үг. Та цаг алдан түүнтэй хамт байх хэрэгтэй гэж бодож байна уу?

19 Bizarre Movies You Shouldn’t Watch With Your Mum

Сильвестр Сталлоны өнөр өтгөн гэр бүл