Тэр танд сэтгэлээсээ хандаж буйг хэрхэн мэдэх вэ?

Эрэгтэйчүүд үнэхээр өөрт нь таалагдаж байгаа бүсгүйдээ үйл хөдлөлөөр сэтгэлээ илэрхийлэх хандлагатай байдаг. Гаргаж буй үйл хөдлөл, хандлагыг ажиглан чамд сэтгэлээсээ хандаж буй эсэхийг мэдэж болно. Тэдний үйл хөдлөл, хандлагыг баттай тандаж танд ямар сэтгэлээр хандаж буйг ажиглаад үзээрэй.

1. Чиний асуудлыг нилээд ач холбогдол өгч сонсож өгөх

01

Эрэгтэй хүн сайн эмэгтэйгийнхээ яриаг мэдээж маш чухалчлан авч үздэг. Дүгнэлтийг хурдан гаргалгүйгээр төгсгөл хүртэл нь сонсоод хамт шийдэлд хүрэх арга замыг хайх зэргээр ханддаг. Сайн хүн, итгэл даахаар гэдгээ харууулахыг хүсэж байгаа үйлдэл юм.

2. Мессеж бичихээсээ илүү утсаар ярих

02

Эрэгтэй хүн сайн эмэгтэйгээ хамгаалахыг хүсдэг. Гэхдээ уулзаж чадахгүй байгаа үедээ утсаар ярьж илэрхийлж байдаг.Танд түүнээс ирэх дуудлагын тоо нэмэгдэж байгаа бол сайны дохио шүү.

3. Шалтгаангүй мессеж илгээх

03

Эрэгтэй хүний хийж байгаа үйлдлүүдийн ихэнхи нь хүчтэй утга, шалтгаантай байдаг. Тэд нэг үг хэлэх, ямар нэг зүйл ойлгуулахыг хүсэх, эсвэл ямар нэг зүйлийг дамжуулахыг хүссэн үедээ хариу үйлдлийг тооцсон байдаг. Тиймээс мессеж илгээсэн байвал найз болохыг хүссэн, дотно болохыг хүссэн, болзохыг хүсэж байна гэх нууц санааг мессежнийхээ цаана агуулж байна гэсэн үг. “Юу хийж байна?” гэх мессеж нь айдастай байгаагийн илрэл бөгөөд чамд талтай байгаагаа илэрхийлж буй хэрэг юм. Ойлгомжтойгоор хэлбэл эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд мессеж бичдэг харилцаа байх нь сайны дохио юм.

4. Болзооны үеэр ердийн үеийнхээс илүү нам гүм болох

04

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гол ялгаа бол эрэгтэй хүн хайртай эмэгтэйтэйгээ хамт байхдаа ярихыг хүсэж байгаа ч чимээгүй болчихдог байхад эмэгтэй хүмүүс эсрэгээрээ чалчаа болдог.

5. Хайртай эмэгтэйнхээ яриаг сонсож байхдаа нүднээс нь харцаа буруулдаггүй

05

Хүн дуртай зүйл болон сайн хүндээ анхаарлаа бүрэн хандуулдаг бол эсрэгээрээ дургүй зүйл болон дургүй хүндээ харагдахуйцаар дургүйцлээ гаргаж байдаг. Нэгэн сэтгүүлийн нийтлэлд “Эрэгтэй хүн хайртай эмэгтэйгийнхээ нүдрүү харах тусам түүнд илүү ихээр татагддаг” гэсэн байдаг.

6. Чиний тухай илүү ихийг мэдэхийг хүсэх

06

Хайртай эмэгтэйнхээ талаар бүгдийг мэдэхийг хүсэх нь эрэгтэй хүний сэтгэлзүй юм. Чиний тухай мэдэхийг хүсэж байгаа эрэгтэй чамд сайн байх магадлал маш өндөр байдаг. Энэ нь онцгой мэдрэмж төрүүлж байгаа биздээ.

7. Бичсэн мессеж нь ерөнхийдөө асуусан хэлбэртэй байх

07

Мессеж нь асуусан хэлбэртэй байх бөгөөд чамаас хариу хүссэн байх. Энэ нь чамтай удаан байж, цагийг зугаатай өнгөрүүлэх хүссэн сэтгэлээ илэрхийлж байна гэж ойлгож болно.

8. Машин барьж байхдаа ханцуйгаа шуух

08

Ханцуйгаа шуух нь үнэхээр хичээж байгаа сэтгэл бөгөөд ярьж байх үедээ ханцуйгаа шуух мөн адил чамд сэтгэлээсээ хандаж байх магадлал өндөр байна гэсэн үг юм.

9. Чиний мөрөөдлийг асуух

09

Эрэгтэй хүний хувьд мөрөөдөл гэдэг нь яг л амьдрал юм. Чиний ирээдүйн мөрөөдлийн төлөө янз бүрийн зөвлөгөө өгч, сонсох нь тэр чамд санаа зовж буйг баталж байгаа хэрэг юм.

10. Мессежлээд дууссан байхад дахин мессеж ирэх

10

“Сайхан амраарай”, “Маргааш уулзъя” гээд мессеж дуусгасан байхад дахин мессеж ирж үргэлжлэх тохиолдол хэр их гардаг вэ?. Үүний учир түүнд чамтай цагийг өнгөрүүлэх сайхан байгаагийн илрэл юм.

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй