in

Зөв, ГоёЗөв, Гоё ХөөрхөнХөөрхөн БурууБуруу Ха хаХа ха ГайхмаарГайхмаар Арай ч дээАрай ч дээ

Аманд ороод л уусах, тансаг амттай гуляш бэлтгэх жор

Амралтын өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Өнөөдөр та бүхэндээ хамгийн амттай гуляш бэлтгэх аргыг хүргэхээр бэлтгээд байна. Аманд ороод л уусах мэт тансаг амтыг мэдрүүлэх болно. Ингээд хамтдаа жортойгоо танилцаж, оройн хоолоо бэлтгэцгээе.

Орц:

  • Үхрийн мах – 500 гр
  • Сонгино – 2 ширхэг
  • Гурил – 1 халбага
  • Улаан лоолийн паста – 3 халбага
  • Давс, перец, лаврын навч

Хийх арга:

Махаа дөрвөлжилж хэрчиж бэлтгэнэ. Сонгиноо хальслаад жижиглэж хэрчээрэй. Хайруулын тавганд тос хийж халаагаад, үүндээ махаа ойролцоогоор 5 минут хуурч, дээр нь сонгиноо хийгээд ахин 5 минут хуураарай.

Хуурсан махан дээрээ давс, перецээ тааруулж хийж амтална. Ингээд ахин 2-3 минут гал дээр байлгасны дараа улаан лоолийн пастагаа нэмж хийгээд хутгана.

Үүн дээрээ 2-3 ус хийж, лаврын навчаа нэмээрэй. Зөөлөн гал дээр ойролцоогоор 1 цаг чанаж болгоорой. Ингээд л таны хосгүй амттай, аманд ороод бутрах зөөлхөн гуляш бэлэн болох юм.

Бэлтгэсэн гуляшаа агшаасан будаа, талх, төрөл бүрийн салат гэхчлэн юутай ч хольж идэж болно. Та сайхан хооллоорой.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.