in

Зөв, ГоёЗөв, Гоё ХөөрхөнХөөрхөн

Үсний ургалтыг дэмжиж, намирсан болгох шүршигч гэрийн нөхцөлд бэлтгэх арга

Үс сайхан байвал зүс мэдээж сайхан харагдана. Одоо хавар цаг наашилж, малгайнаасаа салах цаг ирлээ. Харин үүнд бэлдэж, үсэндээ анхаарал хандуулахгүй гэж үү? Өнөөдөр та бүхэндээ үсийг намирсан, зөөлөн болгох шүршигч бэлтгэх аргыг зааж өгөхөөр бэлдлээ. Энэ нь бэлтгэхэд үнэхээр хялбар төдийгүй үр дүн сайтай тул танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Орц:

  • Хар цайны нунтаг – 3 халбага
  • Алимны цуу – 3 халбага
  • Нимбэгний шүүс – 3 халбага

Бэлтгэх арга:

  • Нэг аяга ус саванд хийж халаана. Үүндээ хар цайны хандаа хийж буцалгаарай. Ойролцоогоор 5 минут буцалгахад хангалттай.
  • Бэлэн болсон цайн дээрээ нимбэгний шүүс болон алимны цуугаа хийж хутгаарай.
  • Ингээд бэлтгэсэн шингэнээ шүршигч саванд хийж авна.
  • Үсээ шампуниар угааж цэвэрлээд, дараа нь тусгай шингэнээ үс рүүгээ цацаж шүршинэ.
  • 2 минут үс хуйхандаа иллэг хийгээрэй.
  • Ингээд 15 минут байлгана.
  • Дараа нь цэвэр усаар үсээ зайлаад л хангалттай юм.

Үүнийг долоо хоногт 2-3 удаа хэрэглэснээр таны үсний ургалт хурдасч, намирсан зөөлөн болох төдийгүй уналт зогсоно. Нэг ёсондоо ганц шүршигчээр та үснийхээ бүх асуудлыг шийдвэрлэж чадах юм.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.