Дуучин Нарагийн нууцлаг нөхөр ил гарав

Олонд танигдсан цагаасаа хойш хэвлэлээр таних, танихгүй эрчүүдтэй нэр холбогдож, хагас нүцгэн зургуудаараа ёстой л алмайруулж явсан адтай бүсгүй маань 30 насны босгон дээр гэр бүлийн амьдрал зохиосон.

Улс төрд хүч үзэхээр зориг шулуудсан дуучин бүсгүйг дэмжих олон хүн байгаа ч буруушаан чичлэх цөөнгүй хүмүүс ч байна. УИХ-д нэр дэвшихээ зарласнаас хойш түүний өнгөрсөн хувийн амьдрал, алдаа оноо бүхнийг олонд дэлгэх болсон. Гэвч энэ бүхэнд шантрахгүй ирээдүйнхээ төлөө хүчтэй байна гэдгээ мэдэгдсэн.

Эр нөхрийнхөө тухайд ихэд нууцалж явдаг тэрбээр хүүгээ төрүүлсэний дараа “Дэндүү тарган” гэх шүүмжлэлийг цөөнгүй хүнээс сонссон тул бие галбир, гоо сайхандаа багагүй анхаарал хандуулж, урьдын үзэсгэлэнт дуучин бүсгүйн төрхөөр “эргэж ирээд” байгаа.
Харин гал халуун хайраар учирч 3 жилийг хамтдаа өнгөрүүлсэн тэдний хайр Нараг 7 сартай хөл хүнд байх үед дууссан гэдэг. Үргэлж нүдэндээ гал цогтой, хаана ч явсан инээмсэглэн байдаг дуучин бүсгүй анх удаа хувийн амьдралынхаа талаар “Учиртай урилга” нэвтрүүлэгт нүдэндээ нулимстай үнэнийг хэлсэн юм. Тэр дүр эсгэж худлаа яриагүй хэн нэгнийг ч буруутгаагүй зөвхөн хүүгээ сайн хүн болгож өсгөхөө л олон дахин хэлж байсан юм. Удаан хугацаанд тэвчсэний эцэст 7 сартай хөл хүнд байхдаа ганц бие ээжийн амьдралыг сонгосон Нараг жинхэнэ хүчирхэг эмэгтэй гэж хэлмээр. Элдэв зангүй Нара энэ удаа хүүгийнхээ эцэгт ихэд эгдүүцэж хэдэн үг чулууджээ.

“Энэ үрийг харах хайрлах тэврэх бүртээ чамд баярладаг ч чамайг ямар азгүй хүн болохыг бодож өрөвдөж суудаг. Хэрээний чинь тухай үлгэрийг уншаад өөрийн эрхгүй сэтгэл хөдлөв хөөрхий хаха” гэжээ.

Эх сурвалж: Mnews.mn

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close