in

ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар Зөв, ГоёЗөв, Гоё БурууБуруу Ха хаХа ха

Авокадоны хальсыг яагаад хаях хэрэггүй вэ?

Хүмүүс жимс, ногоог үргэлж хальсалж хэрэглэдэг. Мэдээж тэр хальсаа хаяна. Гэхдээ таны хаяж байгаа хальсанд ямар их шим тэжээл, ашиг тустай зүйлс хамт хаягдаж байгааг та мэдэх үү? Бүр таны төсөөлж ч чадамгүй зүйлс хаягдаж байгаа гэвэл итгэх үү?

Бараан ногоон өнгийн авокадо жимсний хальс нь цайвар ногоон өнгийн авокадогоос илүү их антиоксидант агуулж байдаг аж. Өнөөдөр та бүхэндээ авокадоны хальс ямар ашиг тустай болох тухай мэдээллийг хүргэж байна.

Авокадо жимсний хальс нь жимстэйгээ ижил холестеролыг бууруулах, жингээ хасахад туслах, хорт хавдраас урьдчилан сэргийлэх зэрэг олон ашиг тустай. Гэхдээ хальсны үзүүлэх нөлөө нь дотор зөөлөн жимснээсээ хэд дахин илүү болохыг судалгаагаар баталсан байдаг.

Авокадогийн хальс нь дотор жимснээсээ 2 дахин их антиоксидант агуулдаг.

Авокадо жимсний антиоксидантууд нь чөлөөт радикалын гэмтэл, хорт хавдартай тэмцдэг.
Өдөр тутмын үйл ажиллагааны явцад таны бие чөлөөт радикал гэж нэрлэгддэг реактив молекулыг өдөөдөг олон тооны хорт бодисыг хуримтлуулдаг. Эдгээр чөлөөт радикалууд нь бие дотор задарч, эсийг гэмтээж, исэлдэлт (шатах) нэмэгддэг. Хорт хавдар, зүрх судасны өвчинг чөлөөт радикалуудыг гэмтээсний үр дагавар гэж үздэг.

Тиймээс авокадонд агуулагдах антиоксидант нь цаад утгаараа таныг хорт хавдраас сэргийлэх аж. Тэгвэл авокадоны хальсанд 2 дахин их антиоксидант агуулагдаж байгааг санаарай. Таныг төрөл бүрийн хорт хавдраас сэргийлэх хүч нь 2 дахин нэмэгдэнэ гэсэн үг юм.

Авокадо нь каротеноид, хлорофилл, фенол, флавоноид зэрэг антиоксидантоор баялаг юм.

  • Фенол нь ДНХ, липид, уураг зэрэг биомолекулуудыг исэлдүүлэхээс сэргийлдэг. Ургамлын фенол нь хорт хавдрын хөгжилд саад болох бөгөөд энэ нь хорт хавдрын эрсдэлийг бууруулна.
  • Флавоноид нь үрэвсэлээс урьдчилан сэргийлэх, чихрийн шижин, хорт хавдар гэх мэт өвчинтэй тэмцэхэд тусалдаг антиоксидант юм. Флавоноидууд нь чөлөөт радикалууд гэмтсэний улмаас мэдрэлийн эсийг доройтлоос хамгаалдаг.
  • Каротеноидууд нь антиоксидант байдлаар ажилладаг бөгөөд хорт хавдрын эсрэг шинж чанартай байдаг. Лутеин ба зеаксантин нь хоёр төрлийн каротиноид бөгөөд таны нүдний хараанд тусалдаг.
  • Хролофилл – Энэ бол цус үүсгэгч бөгөөд таны биеийг хоргүйжүүлж, шархыг эдгээж, хорт хавдраас урьдчилан сэргийлдэг.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.

  1. Яг юу гэх гээд бгааг нь түй ч ойлгосонгүй, яаж хэрэглэх нтрээ бичдэггүй юмуу, бн бн л нэг үгээ давтсан юм бхын 😡😡😡😡