Эрчүүдийн анхаарлыг хамгийн их татдаг эмэгтэйчүүдийн биеийн халуухан хэсгүүд

Эрчүүд хосоо сонгохдоо эмэгтэйнхээ гадаад, харагдах байдлыг хамгийн эхэнд шалгуур болгодог гэхэд хилсдэхгүй. Харин эрчүүдийн анхаарлыг хамгийн ихээр бүсгүйчүүдийн хөх татдаг болохыг хэд хэдэн судалгаагаар баталсан байдаг. Мөн нэг зүйлийг сонирхуулахад зөвхөн хөх ч биш, эмэгтэйн биеийн бусад хэсэг ч бас эрчүүдийн анхаарлыг ихээр татдаг гэнэ. Тэгвэл эрчүүдийн сэтгэлийг юу ихээр хөдөлгөж, харцыг булаадаг болохыг дэс дарааллаар нь танилцуулж байна.

10. Хөл

01

Эрчүүд эмэгтэйчүүдийн хөлийг хамгийн “секси” хэмээн хардаг уу гэвэл тийм биш аж. Ихэнх эрчүүд бүсгүйчүүдийг өндөр өсгийт өмссөн үед эсвэл хөлийнхөө хумсыг сайхан арчилж, будсан үед л харах дуртай байдаг гэнэ. Мөн хөлний шагайн хэсэг илүү нарийхан байвал тэдэнд таалагддаг. Эдгээр төгс хослолууд байсан цагт бүсгүйчүүд эрчүүдийн анхаарлыг гойд ихээр татаж, түүнийг анхаарлын төвд ордог ажээ.

9. Нуруу

02

Эмэгтэйчүүдийн хувьд гоолиг сайхан нуруу бол эрчүүдийг бишрүүлэх хамгийн “секси” хэсэг гэж боддог. Үүнтэй ч санал нэг байж болох бөгөөд нуруу хэсэг нь задгай даашинз өмссөн ямар ч эмэгтэйн хажуугаар эрчүүд эргэж харахгүй өнгөрч чаддаггүй. Түүнчлэн мөр болон бэлхүүс хэсэгтээ шивээстэй бол илүү дур булаам байдлыг тодотгодог гэж үздэг байна.

8. Бэлхүүс, гэдэс

03

Бүх эрчүүдэд нарийн бэлхүүс таалагддаг төдийгүй санал асуулга болгонд энэ үзүүлэлт дээгүүрт жагсдаг аж. Мэдээж эмэгтэй хүн л учраас нарийн бэлхүүс нь эмэгтэйлэг байдлыг илүү тодруулж өгдөг.

7. Үс

04

Үс бол бүсгүйчүүдийн эрчүүдээс ялгарах гол бэлэг тэмдэг гэж хэлж болно. Иймдээ ч эмэгтэйн биеийн хамгийн дур булаам, сэтгэл татам хэсэгт зүй ёсоор тооцогддог. Өөртөө зохицсон, эрүүл сайхан үстэй байхад таны бас нэгэн давуу тал гэдэгт итгэх хэрэгтэй.

6. Ташаа, гуя

05

Санал асуулгаар эрчүүд эмэгтэйчүүдийн дугуй буюу зуйван хэлбэртэй ташааг ихэд таашааж үздэг гэжээ. Мөн ийм ташаа нь бүсгүйн бие галбирыг илүү тодотгож сайхан харагдуулдаг гэсэн байна.

5. Инээмсэглэл

06

Үнэн хэрэгтээ инээмсэглэл бол “хамгийн хүчтэй” зэвсэг юм. Нүүрэндээ инээд баясал цацруулсан эмэгтэйн өөдөөс хэн сөрж зүрхлэхэв. Судалгаанд оролцсон эрчүүд инээмсэглэл гэдэг бол тэдэнтэй хамт байхыг хүсэх нэг шалтгаан болдог төдийгүй өөрт илүү таатай, илэн далангүй байхад нөлөөлдөг гэжээ.

4. Уруул

07

Бумбагар уруул эрчүүдийн анхаарлын төвд байгаад зогсохгүй хурц тод эсвэл бүр бараан өнгөөр будсан уруул нь бүсгүйн царайг улам гэрэлтүүлж, бусдын харцыг булаах нэг хүчин зүйлс болдог. Үнсэлтэнд бумбагар уруул ч бас чухал үүрэгтэй гэнэ.

3. Хөх

08

Биеийн хамгийн халуухан, гайхалтай хэсэг гэж болно. Энгэр нь задгай, хувцас даашинз өмссөн бол та бусдаас содон, мөн эсрэг хүйстнийхээ сонирхлыг өөрийн эрхгүй татдаг байна. Мөн хүний анхаарлыг татахын тулд эмэгтэйчүүдийн том, сэргэр хөхийг төрөл бүрийн мэдээлэлд ч түгээмэл ашигладаг нь тун сонирхолтой. Хэрэв танд бурхнаас ийм сайхан бэлэг заяасан бол талархах хэрэгтэй шүү. Учир нь жагсаалтын дээгүүр байрт шалгарсан учраас тэр.

2. Өгзөг

09

Дугуй хэлбэртэй өгзөгийг эрчүүд илүүтэй таалдаг бөгөөд дээр нь өөрт таарсан хөхтэй бол төгс гэж тэд боддог. Судалгаанд оролцсон эрчүүдийн зарим нь хөхөнд ач холбогдол өгсөн бол нөгөө хэсэг нь өгзөгийг чухалчлан үзсэн байна. Мөн хосоо олсон эрчүүд түүнийхээ бие галбирын аль нэг хэсэгт хамгийн ихээр татагдсан байдаг гэнэ.

1. Нүд

10

Эрчүүдийг гайхашруулдаг хамгийн чадварлаг, нууцлаг, эмэгтэйчүүдийн нэрийн хуудас гэж хэлж болохоор зүйл бол нүд юм. Судалгаанаас нүдний тань хэлбэр ямар байх нь хамаагүй бөгөөд хамгийн гол нь дур булаам харц чухал гэсэн дүн гарсан байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй