Улстөрчийн карьер нь амжилттай өссөн сайд

“76:?” булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг онцолж байна.

– АМЛАЛТ

“Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2012 оны сонгуулиар АН-ын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж, УИХ-ын гишүүн болсон. Тийм болохоор хувьдаа ямар нэг амлалт өгөөгүй. Намын мөрийн хөтөлбөр, амлалтыг гол болгож сонгуульд оролцсон. Тиймээс Ардчилсан намын мөрийн хөтөлбөр хэдэн хувьтай биелж байна, түүнийх бас төдий чинээ биелсэн гэсэн үг. Ерөнхийдөө АН өнгөрсөн сонгуулиар өгсөн гол гол амлалтуудынхаа багагүй хувийг биелүүлж чадсан гэж дүгнэж болохоор байгаа. Тухайлбал,

– Инфляцийг нэг оронтой тоонд барьж төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой байлгана.
-Төсөв, санхүү, боловсон хүчний томилгоотой холбоотой орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ.
-Улаанбаатар хотын авто замын сүлжээг тойрог замын системд шилжүүлж, гүүрэн гарц, хоёр төвшний уулзваруудыг шаардлагатай газруудад барьж байгуулна.
-Хөшигтийн хөндийд шинээр баригдах олон улсын нисэх онгоцны буудлыг олон улсын зорчигч болон ачаа тээврийн өрсөлдөх чадвар бүхий төв болгоно.
-Аймаг бүрт “1000 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлнэ.
-Аймгийн төв бүрт кино театр, фитнес төв, усан бассейн бүхий залуучуудын соёлын ордон байгуулна. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамыг өөрчлөн зохион байгуулж хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн сургалт, жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн Хөдөлмөрийн яам байгуулна.
-1990-1995 оны хооронд өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийн ажилласан жил тасарсаныг ажилласанаар нөхөн тооцох эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
Сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, өргөтгөх замаар хүүхдийн ая тухтай сурч хүмүүжих орчинг бүрдүүлнэ.
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамыг өөрчлөн зохион байгуулж хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн сургалт, жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн Хөдөлмөрийн яам байгуулна.
-Багш, эмч, инженер бэлтгэх асуудал дээр онцгой анхаарал хандуулж, амжилттай суралцаж байгаа оюутныг дэмжинэ.
-Монгол иргэд ихээр зорчдог ОХУ, БНСУ, Япон, АНУ, Европын холбооны орнуудад зорчих визний нөхцлийг хөнгөвчилнө.
-УИХ-д Өргөдлийн байнгын хороог байгуулж, шууд ардчиллын элементийг парламентын хяналтад оруулна.

Гэх мэтээр биелсэн амлалтуудыг нь дурьдаад байвал чамгүй олон байгаа. Ч.Сайханбилэг гишүүний хувьд сүүлийн жил гаруйн хугацаанд Ерөнхий сайдаар ажиллаж, Засгийн газрыг тэргүүлж байгаа. Энэ хугацаандаа зоригтой алхмуудыг хийж, шийдэх зүйлээ шийдэж чадсан. Гэхдээ бас шийдээгүй асуудал ч олон бий. Намын амлалт талаас нь харвал биелэлт тун давгүй гэж дүгнэж болохоор. Угаасаа эрх баригч нам болохоор амласан амлалтуудаа чадах чинээгээрээ биелүүлж, бодлогоо ажил хэрэг болгож яваа. Харин Ерөнхий сайд болж, Засгийн газрыг тэргүүлснээс хойш улс орны байдал дээшилж, айхтар ахиц гарсан уу гэвэл үгүй. Яг “Шийдлийн” гэх тодотголоо дагаж, шийднэ гэсэн зорилгоо биелүүлсэн үү гэдэг дээр үнэлэлт дүгнэлт өг гэвэл тааруухан талдаа гэхээс өөр яах билээ.

– АМЖИЛТ

Улстөрч талаас нь авч үзвэл түүн шиг их амжилт олж байгаа хүн байхгүй байх. 2012 оны сонгуулиар жагсаалтад дөрөвдүгээрт багтана гэдэг бол санаанд оромгүй том амжилт. Ардчилсан нам ямар ч бага санал авсан УИХ-ын гишүүн болох боломжтой гэсэн үг. Мөн түүнийг Ерөнхий сайд болоод гараад ирнэ гэж тийм ч олон хүн бодоогүй байх. “Шинэчлэлийн” гэх тодотголтой Засгийн газар огцроход дараагийн Ерөнхий сайдаар огт өөр хүн төсөөлж байсан байх, олон нийт.

“Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсноосоо хойш анх гаргасан хамгийн зөв шийдвэр нь төсөв хэмнэх байсан. Мэдээж энэ шийдвэрийг гаргаснаар багагүй хэл аманд өртсөн. Гэхдээ л төсөв хэмнэх шийдвэр бол хамгийн зөв, оновчтой шийдвэр. Энэ шийдвэрийн дагуу яам агентлаг, төрийн өмчийн байгууллагын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг болон том оврын автомашин хэрэглэхийг зогсоохоор болсон. Мөн хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглахаар болсныг яам агентлаг, төрийн байгууллагууд хэрэгжүүлж байгаа.”

Гэтэл УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоод гарч ирсэн. Энэ ч бас гайхалтай амжилт. Улстөрч болгон л Ерөнхий сайд болж, Засгийн газрын тэргүүнээр ажиллахыг хүсдэг байх. Өөрөөр хэлбэл, эрх мэдэлд хүрэх. Тэгвэл энэ амжилтад тун амархан хүрч чадсан гэдэг талаас нь харвал тэрбээр хамгийн амжилттай ажиллаж байгаа улстөрч. Харин Засгийн газрын тэргүүн болсноосоо хойш ямар ажлыг шийдсэн бэ гэдгээр нь түүний амжилтыг бага сага дөвийлгөх гээд үзье.

Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсноосоо хойш анх гаргасан хамгийн зөв шийдвэр нь төсөв хэмнэх байсан. Мэдээж энэ шийдвэрийг гаргаснаар багагүй хэл аманд өртсөн. Гэхдээ л төсөв хэмнэх шийдвэр бол хамгийн зөв, оновчтой шийдвэр. Энэ шийдвэрийн дагуу яам агентлаг, төрийн өмчийн байгууллагын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг болон том оврын автомашин хэрэглэхийг зогсоохоор болсон. Мөн хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглахаар болсныг яам агентлаг, төрийн байгууллагууд хэрэгжүүлж байгаа. Энэ бол амжилт. Яах аргагүй хурган дарга нар хотын төвөөр том жийп унаж давхиж, шатахуун тосны мөнгө гэж төсвөөс хэдэн тэрбумаар нь “сааж” байгаа.

Үүнийг бага ч болов танаж, хэмнэж чадсан. Мөн Амгалангийн дулааны станцийг ашиглалтад оруулахад багагүй анхаарч ажилласан. Түүний хүчээр хотын зүүн хэсэг дулаанаар хангагдаж, станцуудын ачаалал буурч байгаа. Хамгийн сүүлд гэхэд орон сууцны таван хувийн зээлийн асуудлыг шийдлээ. Нийт зээлийг таван хувь руу шилжүүлж чадаагүй нь үнэн. Гэхдээ зарим нэг барилга, орон сууц таван хувийн зээлэнд хамрагдах боломжтой болсон нь цөөн ч болов хүний амьдрал ахуйд хэрэгтэй шийдвэр болсон. Энэ мэтээр түүний Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа амжилттай шийдсэн шийдвэрийг дурьдаж болохоор байна.

– АЛДАА
– ТЭНЭГЛЭЛ

Тэр нэг их хий гаргаад, алдаж гишгээд, бусад гишүүдтэй адил хүмүүст харагдах гэж тэнэг үйлдэл хийгээд байдаг хүн биш. Хувь хүн талаас өө хайна гэвэл бараг л олдохгүй болов уу. Харин муулах гэж муулбал шалтгаан гарч ирнэ ээ, ирнэ. Юу ч гэсэн болно. Харин Засгийн газрын тэргүүн талаас нь харвал тэр нэг их том алдсан хүн.

Тэр нь тэргүүлсэн Засгийн газрын “Шийдлийн” гэж нэрлэсэн явдал байлаа. Угаас энэ тодотголыг сонсоод л иргэд болохгүй, бүтэхгүй бүхнийг шийдэх нь. Одоо л нэг юм зарим зүйл цэгцэндээ орох нь. Том ордууд хөдлөх нь. Ард түмний амьдрал дээшлэх нь. Тэр бүхнийг шийдэх нь ээ гээд хүлээчихсэн. Харамсалтай нь өнгөрсөн жил гаруйн хугацаанд “Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газар бүхнийг шийдсэн үү гэвэл үгүй.

Үнэндээ оновчтой шийдэл гаргасан цөөн хэдэн шийдвэр л байгаа шүү дээ. Ингээд л ард түмэн түүнд итгэх итгэлээ алдчихсан. Юу ч шийдэж чадсангүй гэж үзээд. Энэ бол том алдаа байлаа. Түүний оронд зүгээр л Ч.Сайханбилэгийн Засгийн газар байх ёстой байсан юм. “Шийдэл” гуайд Засгийн газраа өгөх хэрэггүй л байлаа.

– ИРЭЭДҮЙ

2016 оны сонгуулиар дахин сонгогдож, УИХ-ын гишүүн болж чадах уу гэдгийг дэнслэхэд их хэцүү болчихоод байна. Сонгуулийн хууль өөрчлөгдөхгүй байлаа гэж санъя. Гэвч Ч.Сайханбилэг 2012 оны сонгуулиар намын жагсаалтаас гарч ирсэн хүн. Бүр дөрөвт бичигдсэн. Тийм болохоор энэ жил сонгууль холимог системээр болсон ч түүнд жагсаалт олдохгүй байх.

Тийм болохоор тойрог руу явах болов уу. Зарим “бор шувуу”-ны “шулганаж” байгаагаар бол түүнийг Дорнод явах болов уу гээд байгаа. Тэндээс бат гараад ирнэ гэж хэлэхэд хэцүү. Гарахгүй гэж ч хэлж боломгүй. Боломж 50:50 хувьтай байгаа. Харин сонгуулийн хууль өөрчлөгдөөд, жижиг мажоритараар болохоор болбол боломж нэмэгдэж магадгүй юм. Дорнодод ядахын мууд хоёр мандат оногдоно.

Тэгэхээр Дорнодын тал хэсэгт нь л таалагдах гэж үзнэ гэсэн үг. За тэгээд унаган нутаг, унасан газартаа өрсөлдвөл найдлага бас ч гэж бий. Ерөнхийдөө түүнийг дахиж сонгогдох боломж 50:50 хувьтай гэж тооцохоос өөр арга алга.

Эх сурвалж: www.mminfo.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй