in

Халдварт өвчний үед өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах чухал зөвлөмжүүд

Аюулт тахал өвчин дэлхий нийтээр тархаж, хүн бүр дор бүрнээ эрүүл саруул үлдэхийг хичээж байна. Гэхдээ зөвхөн маск зүүгээд, гараа угаагаад энэ өвчнөөс ангид байж чадна гэж бодож байвал том эндүүрэл гэдгийг сайтар ойлгоорой. Одоо та бүхэндээ зөвхөн Корона вирус гэлтгүй, төрөл бүрийн халдварт өвчнөөс өөрийгөө хамгаалах аргуудыг танилцуулж байна.

Өвчтэй гэр бүлийн гишүүнээ гэрээс бүү гарга

Өвлийн улиралд хүмүүс өвчлөх хандлагатай байдгийн нэг шалтгаан нь хүйтэн цаг агаар ихэвчлэн хүмүүсийг нэг дор байхад хүргэдэг учир өвчин тархалтыг хялбар болгодог. Тиймээс гэр бүлийн тань хүн эсвэл та өвдсөн бол гэрээсээ гаралгүй, сайтар амарч, эмчлүүлээрэй. Эс бөгөөс илүү олон хүнд өвчнөө тарааж, асуудлыг томруулж мэдэх юм.

Шинж тэмдэг илрэхээс өмнө өөрийгөө хамгаал

Нэгэнт өвчин илэрсэн үед нь харамсаж, айж сандрах бус урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Үргэлж дархлаагаа дэмжиж, өөрийгөө тордож байгаарай.

Хүрсэн бүхнээ ариутгаж бай

Гэртээ өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, ариутгах шаардлагатай. Мөн ажлын байран дахь хэрэглэдэг эд зүйлсээ ч мөн тогтмол ариутгаж, аюулгүй байдлыг чухалчижл үзэх хэрэгтэй. Таны ариутгалгүй орхисон эд зүйлсээр дамжин, төрөл бүрийн өвчин танд наалдах бүрэн боломжтойг анхаараарай.

Мах болон өндгийг зөв аргаар болгож хэрэглэ

Хоол хүнсэнд төрөл бүрийн аюултай бактер агуулагдаж байдаг бөгөөд буруу болгож хэрэглэснээр, тэрхүү бактер нь таныг өвчлүүлж ч мэдэх юм. Тэр дундаа загас, мах, өндөг зэргийг бүрэн гүйцэт, зөв аргаар болгож, бактерийг устгах шаардлагатай. Ерөнхийдөө эдгээр хүнсийг 75 хэмд болгож иднэ.

Алчуураа тогтмол угааж байх

Хүмүүс гар нүүрээ угаасны дараа нэг алчуур ашиглах хандлагатай байдаг. Тэгвэл энэ нь таны гэр бүлийг аюулд оруулах үндэс болж мэдэх юм. Хэн ч, хаанаас бактер авч ирээд алчууранд нааж болох учир тогтмол алчуураа угааж байх нь чухал төдийгүй хүн бүр тусдаа алчуур хэрэглэх шаардлагатай.

Шингэн зүйл их хэмжээгээр уу

Бие таагүй болох үед бидний бие шингэн их хэмжээгээр хэрэглэж эхэлдэг. Өдөрт 8 аяга ус, шүүс зэргийг ууж байгаарай.

Хоол хүнсээ сайн базаа

Аюулт халдварт өвчний үед гэртээ удаан хугацаагаар суух шаардлагатай болох учир хоол хүнсээ сайтар базаах нь чухал. Дор хаяж 2 долоо хоног идэх хоол хүнсээ бэлтгэж аваарай. Ингээд гэртээ тайван амгалан, гарч орохгүй сууж байхад аюулт тахал таныг болон таны хайртай гэр бүлийг тойроод өнгөрөх болно.

Гадуур явахдаа бээлий өмс

Гадуур явахдаа бээлий өмсөж байгаарай. Бидний гараараа хүрсэн хаалганы бариул, лифтний товч зэрэгт ямар ч бактер, ямар ч аюул нуугдаж байж болно. Тиймээс эдгээрээс өөрийгөө хамгаалахын тулд бээлий өмсөж байгаарай. Бээлийгээ зөв тайлж хаяад, тайлсны дараа гараа заавал угааж ариутгана.

Маскаа зөв зүүх

Маскыг зайлшгүй зүүх ёстой. Гэхдээ зөв зүүх хамгийн чухал. Хүмүүс маск л зүүж байвал болно гэж бодож байгаа нь том эндүүрэл. Маск нь төрөл бүрийн зориулалттай байх учир бактерийн эсрэг маскыг онцгойлон сонгож зүүнэ. Хэрэв та угаадаг маск зүүж байгаа бол тогтмол ариутгаж, цэвэрлэж байх ёстой ба эс бөгөөс энэ нь эсрэгээрээ таныг өвчлүүлэх гол суурь болно. Харин нэг удаагийн маск зүүж байгаа бол 2 цаг тутам солих ёстой.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.