Аюултай эртэй болзож буйн 8 дохио

Энэ бол аюултай эрийн шинж. Тэр чиний амьдралд орж ирвэл эргэн тойронд чинь яг л өөрийнхөө өнөөх “бөмбөг”-үүдийг тэсэлж эхэлнэ. Тэгээд л нэг мэдэхэд чи түүнийх нь нэг хэсэг болсон байх болно.

Хайр дурлалдаа сэтгэл хангалуун аз жаргалтай байж, түүнийхээ хүчээр ирээдүйгээ харж, сайн сайхныг төсөөлөх нь хэчнээн гал дөлтэй хөгжилтэй гээч. Гэтэл чиний хайр үүнээс өөр байгаа юм биш биз.

Үл ойлгогдох эргүүлэгт орчихоод хаашаа гарахаа мэдэхгүй шаналж суугаа юм биш биз.

Тийм бол Монголжингоо нь ийм зөвлөгөөг зөвхөн чамд зориулан бэлдлээ.

1. Тэд үргэлж хохирдог

01

Хэн нэгэн өөрийгөө үргэлж л амьдралын хамгийн том хохирогч гэж цоллоод, бусад нь үргэлж түүний эсрэг байдаг гэж үздэг бол энэ хүн аюултай хүн шүү. Тэр өөрийгөө л хохирогчийн үүднээс хараад бусдын хийсэн болгоныг өөрийг нь хохироож байна гэсэн үүднээс хүлээж авдаг. Тийм ч учраас түүний хийсэн буруу зүйлийг хэлсэн хүн бас л хохироогч болон хувирна. Ийм л учраас энэ хүмүүс хэзээ ч буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, бас засахыг хэзээ ч хүсдэггүй. Ийм хүмүүс амьдралд нь асуудал үүсэхэд хамгийн түрүүнд өрөөлийг буруутган чичлэхийг урьтал болгодог юм шүү. Тэгвэл дараагийн удаа тэр хэнийг чичих бол?

2. Тэд бүхнийг хянахыг хүсдэг

02

Хэн нэгэн хайр дурлалд бүхнийг удирдаж, хайртыгаа ч хараандаа байлгахыг хүсдэг бол энд итгэл дутагдаж байгаагийн шинж биш гэж үү. Ийм хайр эрүүл хайр дурлал мөн гэж үү. Ийм харилцаанаас чи хэзээ ч хайр, хүндлэлийг олж харахгүй гэдгийг амлая.

3. Тэд үнэхээр найдваргүй

03

Хэн нэгэн амьдралд чинь орохыг, чамтай дотно харьцаанд орохыг хэт яараад чамайг өөрт нь итгэхийг үргэлж шаардаж шахаад байвал энэ аз жаргал авчрахгүй ээ. Тэр чамайг аз жаргалтай байлгахыг биш харин өөрийгөө аз жаргалтай, сэтгэл дүүрэн байлгахыг эн тэргүүндээ тавьж байна шүү дээ. Ийм харилцаа хэзээ ч аз жаргал, итгэл авчирдаггүй.

4. Тэдэнд дандаа хэцүү зүйл тохиолдож байдаг

04

Түүний эргэн тойронд дандаа толгой өвтгөсөн асуудал үүсч байдаг, эсвэл дандаа л замбараагүй зүйлтэй тулгарч байдаг бол… Энэ бол аюултай эрийн шинж. Тэр чиний амьдралд орж ирвэл эргэн тойронд чинь яг л өөрийнхөө өнөөх “бөмбөг”-үүдийг тэсэлж эхэлнэ. Тэгээд л нэг мэдэхэд чи түүнийх нь нэг хэсэг болсон байх болно.

5. Тэд үргэлж бусдыг шоолж, егөөдөж байдаг

05

Мэдээж, хошин шогийн мэдрэмж амьдралыг улам амттай, зугаадаг болгодог л доо. Гэвч үг хэлэх болгондоо егөөдсөн, бусдыг доош нь хийсэн шинжтэй зүйл ярьдаг бол энэ хүн бодит амьдрал дээр тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд бодитоор хандаж чадахгүйн илрэл. Чамд ийм хамтрагч байгаа бол тэр үргэлж л эргэлзээ дунд амьдардаг болохоор шийдвэр гаргахдаа муу, маш муу хүн.

6. Тэд хэзээ ч шулуухан хариулт хэлдэггүй

06

Энгийн асуулт энгийн л хариулт хүлээдэг. Харин хайрт чинь асуусан чухал асуултанд чинь тодорхой, шулуухан хариулж чаддаггүй бол тэр ямар нэгэн юм нууж буйн шинж гэдгийг эртхэн хэлье. Тэр юм бодоод байна шүү дээ. Үүнийг анхааралгүй орхиж болохгүй шүү.

7. Тэд чамайг чин сэтгэлээсээ сонсдоггүй

07

Харилцаа эрүүл бол хайр эрүүл байж, хоёр хүний нүд нэг зүг рүү чиглэж чаддаг. Гэвч хоёр хүний нэг нь яриад нөгөө нь сонсдоггүй (сонсож буй дүр үзүүлдэг) бол энэ нь аюултай харилцааны шинж. Ийм харилцаанд сэтгэл хангалуун байдал байхгүй л адил.

8. Тэд ямар ч буруугүй

08

Хайр бол хариуцлага юм. Шаардлагатай үед буруугаа хүлээж уучлалт гуйдаг байх нь эхний дүрэм. Гэтэл хайрт чинь ямар ч асуудал гарсан үргэлж л “Би буруугүй” гэж өөрийгөө зөвтгөдөг юм биш биз. Тэд өөрийгөө үргэлж зөвийг хийдэг, бусдаас илүү гэж боддог, бүр чамаас хүртэл өөрийгөө өндөрт тавьдаг учраас бүхний буруутан нь тэр биш харин чи болон бусад хүмүүс. Ийм хүмүүс чамайг аз жаргалд хүрэх замд дандаа саад болж байдаг юм шүү.