Жаннагаа үдсэн “Anemone” хамтлаг шинэ бүрэлдэхүүнээ зарлав

25-р суваг телевизийн “Making the band” нэвтрүүлгээс төрөн гарсан “Anemone”, “Extacy”, “MIXX”-ийнхэн бараг л сураг алдрав. Хаа нэг тоглолтон дээр хармааны хэдээ дуулаад буух нь бий. Уг нэвтрүүлгийн хамгийн анхны “Аnemone” хамтлаг таван эмэгтэй гишүүнтэй байгуулагдаж байсан бол одоо гурван шинэ гишүүнтэй болжээ. Анхны бүрэлдэхүүнээс Халиун Цэнгэл нар хамтлагтаа үлдээд байна. Харин Жаннагийн хувьд өрх тусгаарлан соло уран бүтээлч болохоор шийдсэн гэнэ шүү. Шинэ өнгө төрх, стильтэй “Anemone” хамтлаг тун удахгүй шинэхэн уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзах биз ээ.

Эх сурвалж: Photonews.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!