Хүүхдийн хоолой өвдсөн үед хэрхэн эмчлэх вэ?

Манай орны хүйтэн өвлөөр хүүхдүүдийн хоолой ихээр өвддөг. Бяцхан үрсийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалдаг ээжүүддээ дөнгөж өвдөж эхэлсэн хоолойн өвчнийг эмгүй эмчлэх боломжуудын талаар хүргэж байна. Энэхүү аргуудыг эхэлж буй үед хэрэглэхээс гадна 3 хоног хэрэглээд үр дүнд хүрэхгүй бол аргаа өөрчлөхийг зөвлөе.

1. Хүүхдийн хоолой өвдсөн үед та зөгийн бал болон лимонтой цай уулгаарай. Цайг хүүхэд уух учир хэт халуун болон хүйтэн байх ёсгүй. Бүлээн байх учиртай. Дараа нь унтуулаарай. Унтсаны дараа хүүхдийн тань хоолой эдгэрсэн байна. Таны хүүхэд нэг нас хүрээгүй бол зөгийн бал идүүлж болохгүй.

01

2. Хэрвээ нэгээс доош насны хүүхдийн хоолой өвдсөн бол та хүүхэдтэйгээ угаалгын өрөөндөө ороод, хаалгаа хаагаад халуун ус 10-15 минутын турш тосоорой. Халуун уур таны хүүхдийн хоолойг чийгшүүлж эрүүл болгоно. Мөн энэхүү аргаар ханиад болон хамрын битүүг эмчлэх боломжтой.

02

3. Хүүхдээ тайвшруулж, амраах хэрэгтэй. Амралт эмчилгээ болдгийг санаарай.

03

4. Эмчийн зааваргүйгээр баталгаагүй эм хүүхэддээ өгөхгүй байх хэрэгтэй.

04

5. Ундаа, мөхөөлдөс зэргийг хоолой нь эдгэрэх хүртэл өгөхгүй байхыг зөвлөе.

05

6. Хоолой өвдсөн үед хамар битүүрэх нь элбэг байдаг. Энэ үед та хүүхдийнхээ өрөөнд агаар чийгшүүлэгч байршуулж, хуурайшилтаас хамгаалаарай.

06

7. Хоолой өвдсөн үед шингэн, тэжээл ихтэй хоол хийх хэрэгтэй. Бүхэл хоол хийхээс зайлсхий. Учир нь энэ төрлийн хоол хүүхдийн тань хоолойг гэмтээх аюултай шүү.

07


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!