in

БурууБуруу

Натурал нүүр будалт эмэгтэйчүүдийн төрхийг хэрхэн өөрчилж байгааг харуулах зургууд

Сүүлийн үед охид бүсгүйчүүд илүү натурал төрхтэй харагдахыг хичээх болсон. Хүнд будагнаас татгалзаж, өөрсдийн өө сэвээ хөнгөн дарахад л хангалттай гэж үзэх болжээ. Тэгвэл охид бүсгүйчүүд өөрсдийн сул талаа хэрхэн будгаар халхалж, илүү өөртөө итгэлтэй болдгийг харцгаах уу?

Хэт их будахаас илүү тодорхой хэсгүүдээ тодруулж, будахад хангалттай санагдах болсон. Сууриа тавиад, хөмсгөө будаж, сормуусаа будаад, уруулаа тодруулна. Ингээд л илүү цэвэрхэн, сэргэг төрхтэй харагдаж чадна

Өдөр тутмын будалт ингээд л болоо. Миний хувьд хөмсөг хамгийн чухал. Хөмсгөө цэвэрхэн будчихад л царай сэргэчихдэг.

Бага зэрэг тодруулахад л хангалттай

10 минутын нүүр будалт

Миний гол анхаарлаа хандуулдаг хэсэг бол нүд тойрсон хар хүрээ. Үүнийг дарж, гэрэлтүүлэгч тавьж байж л сая нэг өөртөө сэтгэл хангалуун болдог.

Миний өдөр тутмын будаггүй мэт будалт

Өмнө нь нүүрээ будах гэж хамаг цагаа бардаг байсан. Одоо бол 10 минутанд хөнгөн будаад л хараа дээгүүр алхах болсон

Шаардлагатай хэсгүүдэд багахан анхаарал хандуулж, тулж ажилласаны дараах төрх

Энэ будалт маш их таалагдаж байгаа. Өөрийгөө харахад цэвэрхэн тэгсэн хэрнээ үзэсгэлэнтэй

Нүдний доод хар хүрээг дарж, нүдээ будах л миний хувьд хамгийн чухал байдаг

Өмнө нь хамаг мөнгөө л нүүр будгийн зүйлсэд үрдэг байлаа. Одоо бол бараг будахгүй л яваад байна

Натурал төрхийг натурал будалттай харьцуулж харахад:

Батгатай тэмцсэний эцэст ялж чадсан болохоор нүүрээ нээх будахаа больсон

Нүд хөмсгөө бага зэрэг тодруулж, гэрэл сүүдэр ашиглаж, төрхөө засдаг

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.