in

Муу залуугаас харилцаагаа хурдан таслах 5 арга

Түүний хэлэх үг, хийх үйлдэл бүгд чамд таалагдахаа больчихоод байна уу. Салъя гэхээр салж өгөхгүй, холдъё гэхээр холбоо бариад нойтон хамуу шиг царайлаад байна уу. Тэгвэл ийм залуусаас харилцаагаа таслахад чинь туслах амархан аргуудаас хуваалцъя.

1. Түүний өнгөрсөнд анхаарлаа хандуул

01

Эрчүүд өнгөрсөн хугацаанд юу хийж байсанд нь анхаарлаа хандуул. Тэр өмнө нь ч гэсэн ийм л байсан гэдгийг бүү мартаарай. Түүний өнгөрсөн амьдрал руу эргэж харахад тэр огтхон ч засарч байгаагүйг мэдэх болно. Үүнийг мэдсэн чи улам л хурдан салахыг хүснэ, тийм биз дээ.

Түүнийг өөрчлөгдөнө гэж хүлээж найдах хэрэггүй. Тэр өнгөрсөн хугацаанд гэр бүл, ойр дотныхонтойгоо чамтай харьцдаг шигээ л нэг бол гэнэт сайн хүн, эсвэл сураггүй хүн болчихдог л байсан. Энэ чанар нь хэвээрээ л байх болно.

2. Хааяа хааяа чамайг баярлуулдаг ч тэр нь үлдэх шалтгаан биш

02

Тухтай сайхан амьдрал гэж юу вэ. Энэ бол сайхан ааш нь хөдлөхөөрөө чамайг хайрладаг, муухай ааш нь хөдлөхөөрөө чамайг өөрөөсөө түлхдэг хүнтэй амьдрахын нэр биш шүү. Тухтай амьдрал, сайхан хайр гэдэг ямагт халуунаараа, өдөр бүр тав тухыг мэдрэхийн нэр юм. Түүнээс биш ганц хоёр удаа чамд хайртай юм шиг дүр эсгээд бусад үед нь чамайг огт тоохгүй орхиод явдаг эр л лав биш.

3. Магадгүй, тэгэх байх гэдэг бодлоосоо сал

03

Түүнийг хүрээд ирэх байх, надад хайртай болох байх, бид удахгүй аз жаргалтай амьдрах байх гэсэн тодорхойгүй нөхцөлд өөрийгөө битгий хүл. Нэгэнт л чи аз жаргалыг яг одоо мэдрэхгүй байгаа бол ирээдүйд ч мэдрэхгүй.

4. Тэр өөрчлөгдөхийг хүсэхгүй, ирээдүйд ч бас

04

Хүн хүнийг өөрчилнө гэж байдаггүй юм. Харин хүн өөрөө хүсч л өөрчлөгддөг юм шүү дээ. Халамжгүй эр хүнийг чи мянга хичээгээд өөртөө халамж анхаарал тавиулж чадахгүй. Яагаад гэвэл тэр яагаад чамд анхаарал тавих ёстойгоо одоо хүртэл ойлгоогүй яваа гэдгийг чи мэдэхгүй байна. Тэр өөрөө ойлгоогүй цагт юу ч өөрчлөгдөхгүй.

5. Зөн совингоо дага

05

Эмэгтэй хүний зөн совин бол хамгийн гайхалтай зүйл юм шүү дээ. Дотоод зөн совин чинь энэ хүн биш гэж хэлээд байгааг чи одоо хүртэл сонсохгүй, чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд байж мэдэх юм. Дотоод хүн чинь л үгүй гэж хэлээд нэг л эргэлзээд болж өгөхгүй бол яараарай. Түүнээс хурдхан сал.

What do you think?

0 points
Upvote Downvote

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Яагаад өсгийтэй гутал өмсөх хэрэггүй вэ?

Нүцгэн унтах нь юунд ашигтай байдаг вэ?