in

Шатахуунаа хоёр дахин хэмнэх арга

Аливаа авто машины шатахуун зарцуулалт нь моторын багатаамж, үйлдвэрлэгдсэн технологиосоо хамаарахаас гадна таны жолоодлоготой салшгүй холбоотой байдаг.

Таныхтай яг адилхан машинтай хэн нэгэн шатахуун зарцуулалт нь таны машинаас бага/их байгаа талаарх яриаг сонсож л байсан байх.

Энэ нь магадгүй тухайн хүний хэрхэн машинаа жолооддогтой хамааралтай байж болно. Шатахуун хэмнэх нь таны санхүүд тустай төдийгүй байгаль дэлхийгээ хайрлаж байгаагийн нэгэн илрэл юм.

1. Бага барь

01

Та зогсоол хайн зогсож, хүлээн цаг болон шатахуун гарзаддаг уу? Тэгвэл жаахан зайтай ч байсан хамаагүй байгаа зогсоол дээр тавиад алхаж очихыг зөвлөх байна. Ойрхон байсан ч машинаараа явдаг хүмүүс байдаг. Эсвэл бүр машин барихгүй унадаг дугуй унах юм уу алхах хэрэгтэй. Энэ нь таны эрүүл мэнд, санхүү, байгальд ээлтэй үйлдэл юм.

2. Бага “нормал”-д

02

Гадаа хүйтэн хоносон үед машинаа удаан “нормал”-дах хэрэггүй. 30-60 секунд л халаахад л хангалттай. Орчин үеийн машинууд мотор удаан халаах шаардлагагүйгээр үйлдвэрлэгдсэн байдаг учир моторын насжилтад санаа зоволтгүй.

3. Өглөө эрт юм уу орой шатахуун ав

03

Ялангуяа зуны халуун өдрүүдэд өглөө юм уу орой шатахуун авах хэрэгтэй. Учир нь өглөө орой сэрүүнд шатахууны температураас болж шатахууны нягтаршил бага байдаг тул таны банкинд тодорхой хэмжээгээр илүү шатахуун орох магадлалтай байдаг байна.

4. Удаан тогтмол хурдтай яв

04

Гэнэт огцом хурдлах нь шатахуун зарцуулалтыг ихэсгэдэг. Зөөлөн хөдөлж, жигд хурдаар яваарай.

5. Тоормоз дарахдаа анхаар

05

Огцом тоормозлож явах нь шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг. Жишээ нь та гэрлэн дохио дөхөөд ирэх үедээ тоормозоо зөөлөн дарж аажуухан зогсох хэрэгтэй.

6. Цонхоо хаах

06

Онгорхой цонх салхины нөлөөнөөс болж шатахуун зарцуулалт тодорхой хэмжээгээр нэмэгддэг. Мөн ачаатай явах нь шатахуун зарцуулалтад нөлөөтэй байдаг учир илүү дутуу ачаа байдаг бол буулгаж байгаад жолоодоорой.

7. Бензиний шар гэрэл бүү асаа

07

Та шар гэрэл асахаар нь шатахуун хийдэг бол илүү зардал гаргаж байна гэж ойлгож болно. Мөн машины банкин шатахуун дүүрэн байх тусам бага зарцуулдаг гэдгийг санахад илүүдэхгүй.

Эх сурвалж: Hiub.mn

What do you think?

0 points
Upvote Downvote

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Топ Д.Пүрэвсүрэнгийн гоолиг биений нууц

Гарны сул мах арилгах хялбар арга