Дампуурлаа зарласан Мянгаа “ах”-ын топ амрагийн халуухан зургууд

Хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцож, алтны магнат Ц.Мянганбаяртай амрагласан нэр хочоо “цэвэрлэхээр” зүтгэж буй топ модель О.Пүрэвдулам тун чиг эрч хүчтэй байгаа бололтой. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бэлэг тарааж, хэвлэлийн бага хуралд оролцоод хэрэндээ л завгүй яваа тэрбээр үе мултарсан хөгшин амрагтайгаа өнөөг хүртэл аз жаргалтай амьдарч буйгаа гайхуулдаг.

Мисс, загвар өмсөгчдөөр өврөө дулаацуулах хоббитой эрхэм алтны магнат эрд долоо дахь охиныг нь төрүүлж өгсөн О.Пүрэвдулам сүүлийн үед олон нийтийн ажилд тун идэвхтэй оролцох болсон аж. Хэдийгээр дампуурлаа зарласан ч гэлээ, алтны магнат Ц.Мянганбаярт топ амраг О.Пүрэвдулам болон М.Тэнгэрмаа нэртэй хэнз охиноо юугаар ч дутаахгүй амьдруулах бэл бэнчин байлгүй яахав.

Салсан амраг, төрсөн охиддоо гар таталгүй мөнгө цацдаг гэх Мянгаа “ах”-ын хувьд топ бүсгүй хамгийн сүүлийн сонголт нь болсон уу, яасан. Өнгөрсөн жил гэрлэлтээ албан ёсоор баталгаажуулж, амьдралдаа сонгосон гурав дахь удаагийн эхнэр нь О.Пүрэвдулам болжээ. Ингээд эрхэм магнатын топ амраг О.Пүрэвдуламын халуухан зургуудыг сонирхуулъя.

Эх сурвалж: www.zone.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close