Дүр эсгэсэн ардчилал

Брежневын номыг уншиж байхад нэг өгүүлбэр туйлын их анхаарал татав “Брежнев шинэчлэлийг хүлээсэн, урагшлан хөгжихийг мөрөөдөж байсан улсыг хүлээж аваад, урам нь хугарсан, илэрхий хоёр нүүрлэн завхарсан, өндөр хөгжилтэй орнуудаас хоцорсон улсыг үлдээжээ.

” Энэ өгүүлбэр маш товчхондоо энэ номны 700 хуудасыг агуулсан байлаа.

2011 оны намар намайг Монголд ирэхэд би ирээдүйдээ өндөр итгэлтэй, урагшлах хүсэл тэмүүлэлээр дүүрсэн ард иргэдтэй, эдийн засгийн өсөлтөөрөө үлгэр жишээ гайхуулсан улс орныг олж харж байсан юм. Олон улсын валютын сангийн 2011оноос 2015 оны ирээдүйн таван жилийн эдйин засгийн өсөлтийг таамагласан судалгаанд Монгол орныг дараагийн таван жилд хамгийн өндөр өсөлт үзүүлэх орноор шалгаруулчихсан байсан.

Иймээс л би гайхамшигтайгаар бий болж буй Монгол орныхоо гэрэлт ирээдүйд өөрийн хувь нэмэрээ оруулахыг хүсэн яаран яаран эх нутагтаа ирж байсанаа маш тод санаж байна. Харамсалтай нь 2015 он өнгөрчихлөө харин би ирээдүйгээсээ айсан, урам зориг маань унтарчихсан, байдгаа тавьж авсан байрныхаа лизинг хэрхэн төлөх вэ гэхээс өөрийг бодож чадахаа больсон тийм л иргэн болсноо сая л анзаарлаа. Энэ улсад амьдарч байгаа иргэн бүр надтай адил золвонтой гэдэгт би итгэлтэй байна. Арчилсан нам ямар улсыг хүлээж аваад одоо ямар улс болгочихов доо.

Ардчилсан нам Монголын түүхэнд байгуулсан гавьяатай улс төрийн хүчин. Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, ардчилсан нийгмийг цогцлооход тэдний оролцоо маш их. Гэхдээ одоо хийх сонголтонд тэдний өнгөрсөнд байгуулсан гавьяа тийм ч ач холбогдолтой биш баймаар. Харамсалтай нь тэд сонгууль болгоноор хонхны дуу эгшиглүүлж, илтгэл болгондоо ардчилсан хувьсгалын тухай ярьдаг нь ард түмэн биднийг өөрсдөдөө өртэй гэж санадаг биш байгаа. Тэднийг өөрсдийн оролцож байсан өнгөрснөөрөө бахархаж байгааг ойлгож болохч. Бидний хувьд өнөөдрийн үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг хамгийн тулгамдсан сэдэв болоод байна.

Би Бат-Үүл даргийн илтгэлүүдээс Ардчилалаа аварьяа, ардчилал аюулд ороод байна гэх өгүүлбэрийг олонтоо сонсож байсан юм байна. Би санал нэгтэй байна. Гэхдээ тэдний яриа байгаа шиг хэн нэгэн хар санаатан ирээд дарангуйлагч нийгэм болгочихноо гэдэгт би лав итгэдэггүй. Бид өнгөрсөн 26 жилийн хугацаанд Парламентийн 7, Ерөнхийлөгчийн 6 сонгууль явуулжээ. Сонгууль бүрд л хэл ам, хэрүүл маргаан тасардаггүй байсан ч ямартай ч сонгуулийн дүнгээ бүгдээр хүлээн зөвшөөрөөд засгаа байгуулаад л ирсэн.

Муу ч сайн ч бид олон улсад ардчилсан улс гэж бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөгддөг тэр дундаа ази тивийн ардчилалын үлгэр жишээ ч гэж яригддаг. Тиймээс тэдний яриад байгаа ардчилалаа аварьяа, арчилалаа хамагаальяа гэх үгийн цаад утга өмнөх нийгэмд байсан шиг айдсаар сүрдүүлэн сандал ширээндээ тогтон үлдэхийг санаархсан явуургүй арга л гэж дүгнэгдэж байна.

Ардчилалыг үнэн голоосоо хайрлаж түүнийг хамгаалахыг хүсэж байгаа бол түүнийг хэн нэгэн хар санаатнаас бус ардчилалын хамгийн том дайсан ядуурал, ажилгүйдэлтэй тэмц гэж сануулмаар байна. 1929 онд Нью Йоркын төв бирж дээр эхэлсэн уналт удалгүй бүх дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал болон гүнзгийрч Европын ихэнх ороныг туйлдуулсан түүний дотороос нэгдүгээр дайнд ялагдсан, олон өр төлбөрт унасан, эдийн засгийн чадавхи нь суларсан Герман ороныг бусдаас илүүтэйгээр доройтуулсан байдаг.

Ажилгүйдлийн түвшин 50 хувь давж, инфляци нь бүр гидроинфляци болж маркын ханш нэг сард л гэхэд 10000 хувиар унаж байсан юм. Энэ гүнзгий хямрал Гитлерт боломж олгож Германы ардчилалыг мөхөөж байсан түүхтэй. Ард түмэн ажил орлоготой, өмч хөрөнгөтэй байж л эрх чөлөө, ардчилалын үнэ цэнийг ойлгодог. Эсэргээрээ ядуу тарчиг, ажилгүй орлоггүй болох тусмаа алдах зүйлгүй тэд хэнийг ч сонгоход бэлэн болдог.

Өнөөдөр та нарыг өөр хоорондоо жийлцэн төрийг самууруулж улс орны эдийн засгаар тоглож байх хооронд иргэдийн нуруун дээр ирж байгаа дарамт өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Иргэд ажлын байраа алдаж, зээлийн дарамтанд орж, амьдрал нь улам бүр ядуурч байгааг харахгүй байна уу та нар. Ажилгүй, ядуу иргэд нийгэмд олшрох тусам та нарын үнэт зүйл хэмээн эрхэмлэн тунхагладаг ардчилал чинь улам бүр эрсдэлд орсоор. Хямрал гүнзгийрч иргэд идэх хоолгүй, ирээдүйдээ итгэх итгэлгүй болох тусмаа тэд эрх чөлөөнийхөө үнэ цэнийг гээж хэнтэй ч хамаагүй хямдханаар наймаалцахад бэлэн болдог. Энэ л үед Гитлер, Ленин нар олноороо мэндэлж хамгаалах гээд байгаа ардчилалыг чинь хормын төдийд л устгаж чадна.

Эцэст нь хэлэхэд хамгаалахыг хүсээд байгаа ардчилалынхаа булшлагч нь та хэд Ардчилсан нам өөрсдөө болчихов доо.

Эх сурвалж: Shuurhai.mn

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close