Гэртээ хамгийн амттай, эрүүл улаан лооль ургуулах хялбар арга

Зуны дулаан улиралд хүн бүхэн нь л аль болох хөнгөн хоол унд идэж, эрүүл мэнд болоод бие галбиртаа анхаарахыг хичээдэг. Гэхдээ одоо цагт юм бүхэнд итгэхэд хэцүү болсон. Ялангуяа амандаа орж байгаа хоол хүнсээ сайтар шалгаж авахгүй бол, чанар муутай, эрүүл мэндэд хор учруулж ч болзохуйц бүтээгдэхүүн ихээр худалдаалагдаж бйана.

Тиймээс ядаж хүнсний ногоогоо өөрөө гэртээ тарьж ургуулж иддэг бол хэчнээн сайхан бэ? Энэ бодолдоо автаж, би гэдэг хүн хүнсний нарийн ногоо тэр дундаа улаан лооль гэртээ тарьж ургуулах аргуудыг судалж, өөрөө туршиж үзсэн удаатай. Гэтэл үнэхээр амттай, бас чанартай улаан лоольнууд ургаж, манай гэрийн хэрэгцээг хангасан юм шүү.

Тиймээс та бүхэндээ ч бас өөрийн мэддэг аргаасаа хуваалцаж, гэрийн нөхцөлд улаан лоолийг амар хялбар аргаар тарих аргыг танилцуулахаар бэлтгэсэн юм. Анхаарлаа нааш нь хандуулаарай, хүндэт уншигчдаа.

Ингээд хамтдаа эхлэе. Хамгийн түрүүнд танд сайн чанарын улаан лооль хэрэгтэй. Улаан лоолио 1.5 см зузаантай хэрчиж, зөвхөн нэг хэрчмийг авч ашиглана.

Хэрчиж авсан улаан лоолио савтай хөрсөнд хийж байрлуулна. Дээр нь нэмж, чийгтэй хөрсөөр хучих хэрэгтэй.

Харин одоо гялгар уут эсвэл хүнсний скочоор савыг таглаж, сайтар ороогоорой.

Ингээд 7 хоногийн дараа гэхэд анхны үндэснүүд гарч эхэлнэ. Хэрэв та зөвхөн 1-2 улаан лоолийн бут хангалттай гэж үзвэл, 1-2 ширхэг үндсийг үлдээж, бусдыг нь зулгааж хаяарай. Харин илүү олон улаан лоолийн бут хүсч байвал, үндсийг өөр савтай хөрснүүдэд шилжүүлж суулгах хэрэгтэй юм.

Цаг хугацаа өнгөрөх тусам буюу долоо долоо хоногоор үндэс нахиалж, улам өндөр ургах юм.

Хэрэв үндэс өндөр ургаж, жижиг савандаа багтахгүй бол ирвэл өөр том саванд шилжүүлж суулгаарай.

Нэг сараас 2 сарын дараа гэхэд улаан лоолийн бутнууд өндрөөс өндөрт ургах бөгөөд үүнийг илүү том сав руу шилжүүлэх хэрэгтэй болно. Та сонгосон савныхаа ёроолд нүх гаргаж, хөрсөнд ч бас амьсгалах зай өгөх ёстойг мартуузай.

Хэрэв бутны мөчрүүд доош унаж өгөөд байвал зузаан утсаар дээш татаж тогтоогоорой. Ойролцоогоор 3-4 сарын дараа гэхэд улаан лооль гарч эхлэх бөгөөд хангалттай томорч улайсны дараа авч идэж болох юм. Харин хангалттай улаахгүй байвал ногооноор нь дулаан хөнжил даавуунд боож, харанхуй газар хадгалаарай. Ингэснээр улаан лооль улайж, бүрэн гүйцэт боловсордог юм.