Нэрд гарахаасаа өмнө тайчигч байсан одууд

Холливуд тайчигчдыг халуун дулаанаар хүлээн авдаг бололтой. Учир нь одоо алдрын оргилд хүрсэн маш олон одууд анхны гараагаа тайчигчаар эхэлжээ. Ингээд бид та бүхэндээ тайчих урлагийн ачаар өдий зэрэгт хүрсэн алдартнуудыг танилцуулж байна.

1. Кендра Уилкинсон (Kendra Wilkinson)

01

Охид бүсгүйчүүдийн харцыг булаасан авьяаслаг жүжигчин залуу тайчих үзүүлбэрийн урлагаар анх өөрийн нэрийг гаргасан билээ. Хожим түүний энэхүү амьдрал, өндөр орлоготой болоход нь ч дам нөлөөлсөн аж. Мөнгө олж, амьдралаа аятайхан аваад явах хүсэлтэй залууд хийж үзээгүй ажил байхгүй гэнэ. Хар ажилчнаас оффис менежер хүртэл болж үзсэн түүнд шөнийн клуб л нэр алдрыг авчирсан гэдэг. Өдгөө түүнийг “Дэлхийн хамгийн дур булаам 50 эр”-ийн нэгээр нэрлэж байна. Хожим түүний тайчигчийн амьдралаас сэдэвлэсэн киног бүтээсэн нь алдарт “Magic Mike” юм.

2. Чаннинг Татум (Channing Tatum)

02

Авьяас гоо үзэсгэлэн хоёрыг хослуулан яваа үзэсгэлэнтэй модель, жүжигчин, бүсгүй анх загварын салбарт хүч үзэхээсээ өмнө тайчих клубт ажилладаг байжээ. Тухайн үед тэрбээр өөрийгөө өнөөгийн амжилтанд хүрнэ хэмээн төсөөлөө ч үгүй байсан нь лавтай. Түүнчлэн түүний ийнхүү тайчиж, олны өмнө нүүр хагарсан байдал л урлагийн салбарт амжилттай хөл тавихад нь ихээхэн нэмэр болсон гэдэг.

3. Кармен Электра (Carmen Electra)

03

Жүжигчин, модель Амбер Рөүз урлагт хөл тавихаасаа өмнө тайчих клубт ажилладаг байжээ. Учир нь түүний эцэг эх салж, санхүүгийн бэрхшээлд орсноор ийнхүү тайчих замыг сонгохоос аргагүйд хүрсэн байна. Гэвч одоо түүнийг хар л даа… Аль хэдийн дэлхийд алдартай брэндүүдийн сурталчилгааны зураг авалтанд оролцож, бүр өөрийн гэсэн брэндтэй ч болж. Түүгээр ч зогсохгүй, урлагийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг хэдийнээ олоод амжсан бүсгүй юм.

4. Амбер Рөүз (Amber Rose)

04

Алдартай реппер, дуучин Ив 18 насандаа тайчих клубт, тайчигчаар ажиллаж байсан гэдэг. Тэр хугацаандаа нэртэй реппер, продьюсер Mase-тай учирч, өнөөгийн амжилтандаа хүрэх гараагаа эхлүүлжээ. Тэрээр өдгөө өнгөрсөн хар өдрүүдээ дурсах ихэд дургүй болсон гэнэ.

5. Ив (Eve)

05

“Real Housewife of Atlanta”-ийн од, Нене Ликс нэр алдарт хүрэхээсээ өмнө тайчих клубт бүжиглэж байжээ. Тэрээр тухайн үед хүүтэйгээ хамт амьдрахад хангалттай хүрэлцэхүйц мөнгө олохын тулд үүнээс өөр аргагүй байсан талаараа тайлбарладаг. Өнөөдөр чи хэн ч болж болно, өнгөрсөнд хэн байснаа л мартаж болохгүй хэмээн хэлэх дуртай ажээ.

6. Нене Ликс (Nene Leakes)

06

“Guardians of the Galaxy”, “The Five Year Engagement” зэрэг бүтээлүүдээрээ бидний сэтгэл зүрхэнд хоногшсон кино жүжигчин тэрбээр нэрд гарахаасаа өмнө тайчигч хийдэг байсан тухайгаа үзэгч түмэнтэйгээ хуваалцсан байдаг. Хэдийгээр өнгөрсөн амьдрал нь дардан байгаагүй ч, энэ бүхэн түүнд хангалттай ихээр туршлага болсныг ч мөн нуулгүй хэлжээ. Мөн өөрийн өнгөрсөн амьдралд сэтгэл хангалуун байдаг гэсэн байна.

7. Крис Претт (Chris Pratt)

07

Хэзээд этгээд хачин хэв маягаар шар хэвлэлийн анхаарлыг эрхгүй татдаг дуучин бүсгүй, 18 насандаа клубт тайчдаг байсан талаараа дурсчээ. Тэр үед хар тамхинд мансуурч, өөрийн хяналтаа алдсан талаараа ч дурсдаг. Гэвч тэрээр өдгөө хөгжмийн ертөнцийг эзэгнэсэн алдартай уран бүтээлч болсон билээ. Шүтэн бишрэгчид нь түүнийг хэзээ үрийн зулай үнэрлэх бол хэмээн хүлээн суугаа.

8. Леди Гага (Lady Gaga)

08

Охид бүсгүйчүүдийн шүтээн болсон, дур булаам жүжигчин залуу Брэд Питт нэр алдарт хүрэхээсээ өмнө маш олон ажлын гололгүй хийж явсан тухайгаа дээхэн үед дурссан байдаг. Түүнд нь түргэн түргэн хоолны газрын зөөгч, жолооч, тэр ч бүү хэл шөнийн цэнгээний газрын тайчигч хүртэл орно.

9. Брэд Питт (Brad Pitt)

09

Британийн алдарт жүжигчин бүсгүй маань тайчигчийн замналыг тойроогүй дайраад гарчээ. Түүнчлэн тэрээр хэзээд ямарч ажлыг гололгүй, үнэн сэтгэлээсээ хийдэг байсан болон энэ ажлыг хийсэн нь өдгөө нэр алдарт хүрэхэд нь ихээхэн нэмэр болсон талаараа ч хэлсэн юм.

10. Катрин Зета-Жонс (Catherine Zeta-Jones)

10

Британийн алдарт жүжигчин бүсгүй маань тайчигчийн замналыг тойроогүй дайраад гарчээ. Түүнчлэн тэрээр хэзээд ямарч ажлыг гололгүй, үнэн сэтгэлээсээ хийдэг байсан болон энэ ажлыг хийсэн нь өдгөө нэр алдарт хүрэхэд нь ихээхэн нэмэр болсон талаараа  ч хэлсэн юм.