Селена Гомез: Биберийн экс хайр гэж хэлүүлэх дургүй

Хүүхдэрхүү эгдүү хүргэм төрхтэй, дур булаам хоолойтой дуучин, жүжигчин Селена Гомез (Selena Gomez)-ийг өдгөө танихгүй хүн гэж бараг үгүй болжээ. Тэрээр 1992 оны 7-р сарын 22-нд АНУ-ын Техас мужид төрж өссөн бөгөөд багаасаа л авьяастай хүүхэд байсан бөгөөд түүнийг хувийн амьдралын тал дээр нилээд тогтвортой гэж хэлж болно. Авьяаслаг бүсгүй маань Marie claire” сэтгүүлийг чимэхээс гадна, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

01

Дуучин Селена Гомез “Marie claire” сэтгүүлийг чимэхээс гадна, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

-Селена гэх нэрийг хүн бүхэн мэддэг болжээ. Таныг би өнгөрсөн хугацаанд хангалттай хөдөлмөрлөсөн гэж дүгнэж байна?

-Тиймээ, би бусдад таалагдсан уран бүтээл гаргахын тулд хангалттай хөдөлмөрлөсөн. Есөн настай байхдаа “Мики маус”-т орж, урлагийн гараагаа эхэлж байлаа. 2007 онд “Шинэ Үнсгэлжингийн түүх” кинонд тоглосоноор урлагийн гараагаа эхэлсэн гэхэд болно. Урлагийн карьерээ эхлэхэд надад хоёр сонголт гарсан. Жүжигчин эсвэл дуучнаар уран бүтээлээ хийх сонголт ирсэн. Би дуулах их дуртай. Тиймээс дуучин гэх мэргэжлээр урлагийн гараагаа эхэлсэн. Гэхдээ би жүжигчин гэх мэргэжлийг хог шиг хаяхыг хүсээгүй учир өнөөдрийг хүртэл өөртөө тохирсон дүрийг судлаад явна.

02

-Нэгэнт та зорилгодоо хүрч дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн боллоо. Таны дараагийн төлөвлөгөө?

-Дараагийн төлөвлөгөө гэж бий. Би өдөр бүр маргааш буюу ирээдүйгээ боддог. Миний ирээдүйн төлөвлөгөөнд уран бүтээлүүдээ сайжруулах зорилго багтсан байна. Мөн олон улсад тархсан байгаа фэнүүдтэйгээ уулзах төлөвлөгөөтэй байна.

-Бидний өмнө өсөн торнисон Селена хэдийнэ нас биед гүйцэж, гоо бүсгүй болжээ. Ирээдүйн төлөвлөгөөндөө хувийн амьдралдаа шинэ алхам хийх төлөвлөгөө байхгүй гэж үү?

-Бий. Гэхдээ уран бүтээлийг урдчилан төлөвлөж болно. Харин хувийн амьдралыг урдчилан таамаглах ямар ч боломж байхгүй. Сайтар төлөвлөхгүй бол насан туршдаа сэтгэлийн шарх авах эрсдэлтэй. Би багаасаа л ээжтэйгээ байсан. Аавын хайр халамжийг бага хүртдэг байсан. Тиймээс л гэр бүлийн асуудал дээр их эмзэг бас нухацтай ханддаг.

-Саяхны аялан тоглолтынхоо үеэр экс найз залуу Жастин Бибертэй эргэн нийлэхийг хүсч буйгаа илэрхийлсэн. Яагаад экс залуугаа дурсах болов?

-Бидний харилцаа төгссөн. Гэхдээ бид салсан ч сайн найзууд болцгоосон. Зүгээр л найзын сэтгэлээр дээрх үйлдлийг хийсэн.

-Хэрвээ Бибер нааштай хариу өгвөл эргэн нийлэх үү. Бодол байна уу?

-Мэдэхгүй юм. Гэхдээ би Биберийг мартахын тулд их хугацааг зарцуулсан.

-Та хоёрын харилцаа хөндийрөөд нэлээн хэдэн жил боллоо. Гэхдээ хүмүүс та хоёрыг эргэн нийлэх болов уу гэсэн харцаар харсаар байна. Энэ бүхэн дарамт болж байна уу?

-Тиймээ шинэ харилцаа эхлүүлэхэд саад болдог. Би залуу хүн хуримаа хийхгүй гэхэд зүгээр болзоход хүртэл хэцүү санагддаг. Биберийн экс хайр гэж хэлүүлэх, бичүүлэх би дургүй.

03

-Салалт хүнд туссан мэт харагддаг. Та Биберээс салаад нэлээн олон залуутай нэр холбогдсон. Найз залуу бий юу?

-Салалт хүндээр туссан. Би үнэнийг нуухгүй ээ. Яг одоо би болзож байгаа. Үерхээгүй. Ганцаардахаас эмээж байна. Гэхдээ би уулзаж буй залуугаа илчлэхийг хүсэхгүй байна. Тэр хүнд ч гэсэн хүндэтгэдэг хувийн амьдрал бий. Нэг зүйлийг хэлэхэд миний яг одоо уулзаж буй залуу олны танил биш. Тиймээс л би нууцлахыг хүсч байна.

-Эрчүүдэд ямархуу шаардлага тавьдаг вэ. Таныг болзоонд урихыг хүссэн залуу ямархуу байх ёстой вэ?

-Шаардлага гэх зүйл байхгүй. Зүгээр л ямар нэгэн дүрд хувираагүй өөрийнхөөрөө л байх ёстой. Би царайлаг залууст тийм ч дуртай биш. Харин өндөр залууст дуртай.

-Дүрд ороогүй гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Хэн нэгнийг дуурайгаагүй, зөвхөн өөрийнхөөрөө.

04

-Гэнэт хүчтэй дурлал таны зүрхийг тогшвол та гэрлэх үү?

-Мэдээж хэрэг. Намайг барьц алдуулах эр хүн гарч ирвэл би шууд гэрлэнэ. Би хувийн амьдралаа уран бүтээлүүд шигээ шат ахиулмаар байна.

-Илүү их амжилтад хүрэхийг хүсдэг тухайгаа ярьлаа. Яг хаана хүрэхийг хүсч байна?

-Хүмүүсийн зүрх сэтгэлээс хэзээ ч мартагдахгүй тэр орон зайд очихыг хүсч байна. Мэдээж хэцүү байх. Гэхдээ би хичээх болно. Энэний төлөө л зүтгэж явна. Уран бүтээлч хүн урлагтаа үнэнч байх ёстой.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close