Өглөө бүр ус уудаг шигээ үүнийг ууж заншаарай

Сүүлийн үед хүмүүсийн амьдралд түгээмэл хэрэглэгдэх болсон турмерик нь бидний биед хэчнээн ашиг тустай болохыг та ч бас сайн мэдэх биз ээ. Харин бид мэдсээр байж хэрэглэдэггүй эсвэл хэрхэн яаж хэрэглэхээ мэддэггүй сул талтай. Тийм учир та бүхэндээ турмерикийг хэрхэн хэрэглэж, өөрийн эрүүл мэндээ аварч, урт удаан амьдралын нууцыг олж болохыг танилцуулахаар бэлтгэлээ.

Та өглөө бүр ус уудаг шигээ турмериктай ус ууж байх нь таны гоо сайхан, бодисын солилцоо, гэдэсний үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлж, эрүүл байхад тусална.

Турмериктай ус уухын ач тус

  • Өөхийг хайлуулж, бодисын солилцоог түргэснэ

Өглөө бүр турмериктай ус ууснаар, бодисын солилцоо түргэсч, хоолны шингэц сайжрахын зэрэгцээ жин хасахад ч туслах юм. Тийм ч учраас турах хүсэлтэй бүсгүйчүүд маань турмериктай ус ууж хэвшсэн байдаг. Үүний ачаар олон ч бүсгүй хүссэн жиндээ хүрч, эрүүл амьдралын дэглэмийг баримталж амьдарсаар байна.

  • Биеийг цэвэрлэнэ

Бид тогтмол биеэ цэвэрлэж, хорт бодис, илүүдэл шингэн зэргээ гадагшлуулж байх зайлшгүй шаардлагатай. Ингэснээр таны эрүүл биеийн эхний суурь тавигдаж, төрөл бүрийн өвчин зовлонгоос эмээлгүй амьдарч чадах юм.

  • Арьсыг тунгалаг, цагаан, өө сэвгүй болгоно

Хүн бүхэн л цэвэрхэн, сайхан арьстай харагдахыг хүсдэг. Харин энэ хүсэл нь тийм ч амар биелдэггүй. Гэхдээ танд турмериктэй ус байхад боломжгүй зүйл гэж үгүй юм. Энэхүү шидэт ус нь арьсыг цайруулж, тунгалаг болгоод зогсохгүй өө сэвийг ч богино хугацаанд бүдгэрүүлж арилгана. Та ч бас арьс, нүүр бол бие эрхтний толь гэх үгийг мэднэ биз дээ. Дотоод эрхтэн эрүүл байхад арьс ч дагаад цэвэрлэгдэж, эрүүлжилнэ.

Хэрхэн бэлтгэх вэ?

Танд хоёр өөр жорыг санал болгож байна.

Эхнийх нь тун ч энгийн. Та ердөө стакан бүлээн усанд тал халбага турмерик хийж хутгаарай. Ингээд бэлтгэсэн усаа өглөө бүр ууж байхад л хангалттай.

Хоёр дахь арга нь бага зэрэг ярвигтай. Ус буцалгаад хөргөж тавиарай. Стакан усандаа халбага зөгийн бал, тал нимбэгний шүүс, тал халбага турмерик хийж хутгана. 2-3 минутын дараа ууж болно.

Уух заавар

Турмериктай усаа өглөөний цайнаас цаг хагасын өмнө ууна.