МУГТ С.Төгсцогтын экс эхнэр Д.Уранзаяа хэнтэй болзохоор яарав…

“Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаярын төрсөн дүү, “Зөн билгийн тулаан-2” шоуны ялагч Т.Замандын бага охин, Олимпийн мөнгөн медальт боксчин Н.Төгсцогтын эхнэр гэдгээрээ энэ бүсгүй цөөнгүй хүний танил болсон нь нууц биш. МУГТ Н.Төгсцогт, Укагийн дүү ДУранзаяа нар 20 нас ч хүрээгүй байхдаа үерхэж, Н.Гийх-Од нэртэй хөөрхөн хүүгийн аав ээж болцгоосон. Гэвч алдарт хосуудын хувийн амьдрал чамгүй ээдрээтэй үргэлжилж, гавьяат тамирчин маань эхнэр хүүхдээ орхиод хэсэг хугацаанд Америкт амьдарсан билээ.

Хүүгээ төрснөөс хойш зургаахан сарын дараа нөхөртөө хаягдсан Д.Уранзаяа ч фитнессийн дасгал сургуулилтын хүчээр урьдын бие галбираа эргүүлэн олж авсан. Тэр ч байтугай, фитнессийн тэмцээнд амжилт гаргаж эгчээсээ дутахааргүй эрчүүдийн харцыг булаасан шигээ гунхах болсон. Олны танил бүсгүйчүүдтэй ихэд дотно нөхөрлөж яваа тэрбээр хүүгээ ой хүрэх үед нөхөртэйгээ эвлэрсэн гэдэг.

Сэтгүүлч бүсгүйтэй нэр холбогдож явсан тамирчин нөхөр нь ч царайлаг, гоолиг эхнэрийнхээ аясаар бөмбөрч, харийн оронд гэр бүлтэйгээ амарч тухлаад ирсэн удаатай. Гэвч тэдний харилцаанд хэдийнэ ан цав үүсч, хамтын амьдралаа удаан үргэлжлүүлж чадаагүй гэх яриа олны дунд тархсан. Юутай ч, тамирчин нөхрөөсөө салаад жил гаруй хугацааг үдэж буй Д.Уранзаяа өдгөө “Star” телевизэд ажиллахын сацуу шинэхэн хайр дурлалдаа умбаад ихэд аз жаргалтай яваа гэнэ шүү.

Эх сурвалж: Zone.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!