АНУ-д эрэн сурвалжлагдаж буй бүсгүйг нас барсан эсэхийг тогтоогоогүй байна

АНУ-д сувилагчийн сургалтад суух визтэй очиж, улмаар Солонгос ресторанд ажиллаж байсан бүсгүй ор сураггүй алга болоод багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Бүсгүйг алга болоод хоёр хоносны дараа хамт амьдарч байсан бүсгүйчүүд нь алга болсон гэдгийг мэдэж, цагдаад мэдэгдсэн юм.

Улмаар эрэн сурвалжлах ажлыг эрчимтэй явуулсны хүчинд түүнийг машинаас олсон гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тэгвэл АНУ-д суух Монгол Улсын элчин сайдын яам энэ талаар мэдээлэл авч, улмаар мэдэгдэл гаргажээ.

Тодруулбал, “Энэ сарын 9-ний өдөр АНУ-ын Чикаго хотын WGN телевизээр Чикаго хотын өмнөд дүүргийн машин ачих газрын эзэнгүй зогсоол дээрээс машин дотроо нас барсан байдалтай эмэгтэйн цогцос олдлоо гэсэн мэдээ гарчээ.

Манай консулын хэлтсийнхэн мэдээллийн мөрөөр Чикаго хотын цагдаагийн газартай холбогдож хэргийг шалгаж буй мөрдөн байцаагч Том Крэнтэй утсаар ярьсан байна.
Олдсон машин нь иргэн З-ийн унаж явсан Хонда аккорд машины марк, дугаартай тохирч байгаа бөгөөд нас барсан цогцос нь Ази эмэгтэйнх болохыг мэдэгджээ.

Цогцос машины хойд ачааны хэсэгт олон хоносны улмаас хэн болох нь танигдахгүй байгаа юм байна. Иймээс цогцсыг таниулахаар шүүх эмнэлгийн шинжилгээг хийж байгаа юм. Цогцсоос ДНК-ийн шинжилгээг авч Техас дахь лабораторт хүргүүлсэн ба албан ёсны хариу гартал нэлээд хэдэн долоо хоног болох юм байна.

Хэргийн мөрдөн байцаагч Дэс Плэйнес хотын цагдаагийн газартай холбогдон мэдээлэл солилцож ажиллаж байгаа бөгөөд лабораторийн шинжилгээний албан ёсны хариу ирсний дараа тайлийгаачийг хэн болохыг зарлах юм” хэмээжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close